Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Цэц хэлэлцэнэ

 Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан маргааш 9.30 цагт болно.

Уг хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хэрхэн тооцож ногдуулах, төлбөрийн хэмжээ нь ямар байх, нэмэлт төлбөрийн хувийг хэрхэн тодорхойлох зэрэг зохицуулалттай холбоотой заалтууд Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэнэ. Эдгээр заалтууд Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцээгүй, иргэдэд дарамт учруулсан, нийгэм, эдийн засгийн хөгжилд саад болсон, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хаасан, давхар татвар ногдуулсан зохицуулалт болсон, улмаар Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байна гэсэн мэдээллийг нэр бүхий иргэн Цэцэд ирүүлжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)