В.Путин, Д.Трамп нар маргааш уулзана

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын уулзалтын тов гарчээ. Хоёр удирдагчийн уулзалт маргааш Осака хотноо баасан 14.00 цагт /орон нутгийн цагаар, Монголын цагаар 13.00/ эхлэхээр болсон байна.

Уулзалтаар юу ярих талаараа Д.Трамп Япон руу нисэхээсээ өмнө “Гоё юм ярина, гэхдээ энэ та нарын хэрэг биш” хэмээн сэтгүүлчдэд хэлсэн гэнэ. Тэрээр В.Путинтай юу ярих талаараа өмнө нь мөн “2020 оны сонгуульд ОХУ-ыг яаж оролцуулах асуудлыг ярина” хэмээн хэлж байсан бөгөөд ОХУ-тай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд таагүй ханддагаа сүүлийн үед ийнхүү ил гаргадаг болсон юм.     

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Юрий Ушаков хоёр төрийн тэргүүн ОХУ-АНУ-ын харилцаа хамтын ажиллагаа болон Сири, Украин, Афганистан, Венесуэль, Ираны асуудлыг хөндөж ярилцана хэмээн мэдээлэл өгчээ.

Д.Трамп, В.Путин нарын анхны бүрэн хэмжээний уулзалт 2018 оны долдугаар сард Хельсинкид болоход тэд бараг дөрвөн цаг ярилцаж байсан билээ.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)