Төв болон зүүн нутгаар дуу цахилгаантай усархаг бороотой

Өнгөрсөн хоногт зүүн аймгуудын ихэнх, баруун, төвийн аймгуудын зарим нутгаар, Дундговийн баруун хойд хэсгээр 0.0-17.0 мм бороо орсноос хамгийн их нь Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Төв аймгийн Мөнгөнмоьт, Хэнтийн Галшир, Сүхбаатарын Уулбаян, Дорнодын Цагаан-Овоо, Эрээнцав, Дашбалбарт 10.0-17.0мм дуу цахилгаантай бороо орсон байна.

Өнөөдөр Төв аймгийн нутгийн зүүн, Хэнтий аймгийн нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай усархаг бороо орно.

Иймд:

 -Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх,

-Хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авах,

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх,

-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,

-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,

-Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,

Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)