Шүүгчдийн авлигын хэрэг баримтаар нотлогдож байгаа гэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр зарлиг гаргаж зарим шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн.Энд Улсын дээд шүүх, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 17 шүүгчийн нэр багтаж байгаа юм.Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ " Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өчигдөр хуралдаад 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан.Эдгээр шүүгчид авлига авсан баримт байгаа учраас ийм шийдвэр гаргасан юм.Үүний найман шүүгч нь Салхитын мөнгөний ордтой холбоотой.Шүүгчийн бүрэх эрхийг түдгэлзүүлж байж шалгахаас өөр арга байхгүй гэлээ". 

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн шүүгчид:

-Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар,

-Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр,

-Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан,

-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг,

Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон,

-Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож,

-Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг,

-Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг,

-Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа,

-Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр,

-Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа,

-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч С.Амардэлгэр,

-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал,

-Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах,

-Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат,

-Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

  1. Гавьяат нэр зүүж, төрийн нэр сүрээр бамбай барьсан шүүгч, эдийн засагч луйварчид их байна. Яахаас ч буцахгүй гавъяат сэтэртэй эмгэд өвгөд шал ухамсаргүй үлгэр дууриалгүй хүмүүс байдаг юм билээ.

    0 0 Хариу бичих
    • Яааг яг

      0 0
  2. Шүүхийн нэрийг бузарлаж,хуулийг уландаа гишгэсэн ийм юмнуудыг одоо хорьж шалгах хэрэгтэй,тэхгүй бол түрүүчээсээ элдвийн дэмий юм ярьж мэдээлэл хийж ард олны толгойг эргүүлэж эхэллээ,эднийг бүгдийг нь цагдан хорих хэрэгтэй

    2 0 Хариу бичих
  3. Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгчийн эрхийг түдгэлзүүлж байгаад Ерөнхийлөгчдөө маш их баярлаж байна аа. Энэ шүүгчийг сайн шалгах хэрэгтэй шүү. Ам долларын тэрбумтан шүүгч! Мөн ч олон хүмүүс, аж ахуйн нэгж, компаниудыг шударга бусаар зориудаар шүүхэд ялагдуулж, авлига ил тодоор авч баяжсан шуналтай шүүгч.... Төр түмэн нүдтэй гэж!!!

    3 1 Хариу бичих
    • авилгач бузар шүүгч нар гэвэл миний мэдэхээс энэ амарсайхан , цагаанцоож, талийгаач бямбаа , золзаяа нар бна. тэдэнтэй хэргийн үнэ ханшийг хэлэлцэж тохирдог өмгөөлөгч нар бна. данзандорж гэж өмнө нь дээд шүүхэд шүүгч байсан шуналын бузар өвгөн тэдний нэг бна. авилгалын түрийвч нэгтэй шавь нар чинь доошоо уначихлаа, одоо чамаас яаж хулхидаж луйвардсаныг асуух цаг ирлээ

      0 0
  4. ЭНЭ БҮР ХАВТГАЙРСАН БАЙНА ШҮҮГЧ БОЛОХ НЬ МӨНГӨ ҮЙЛДВЭРЛЭХ ХЭРЭГСЭЛ БОЛЖЭЭ

    2 0 Хариу бичих
  5. Энэ шүүгч нарыг ёстой цаазлаад хөрөнгий нь хураа бас цалинг нь буцааж улсыг хохиролгүй болго шүүгч нарын цалин өндөр бол хахууль авдаггүй гэж ёстой худлаа нь батлагдлаа улам шуналын галыг нь дэврээдэг муу шийдвэр байна шүүгч нарын цалинг эмч багш эрдэмтэн цагдаа нартай адил болго тэгвэл шүүхэд шуналын тулам болсон хүний адгууд цугларахаа болино монголын ард түмэн шүүгч нарын эсрэг цалинг нь бууруул гэж давалгаалцгаая

    3 0 Хариу бичих
  6. УЛС ТӨРЧИД Л ГЭМТ хЭРЭГ мөрдөж, ИЛРҮҮЛЖ, ялладаг цаг болжээ. Хуулигүй, хуульчгүй болохын дохио юу?

    3 0 Хариу бичих
  7. ..

    0 0 Хариу бичих
    • Ийм хүмүүсээр хууль мануулхаар монгол төр өрөвдөлтэй юм даа? ! ! Эд нар эхнээс эх орноосоо зугтаж бна !

      0 0