Хэтэрхий халуун гэсэн шалтгаанаар “шалдан” зорчиж байжээ

Герман улсын Бранденбург хотын цагдаагийн ажилчид шалдан байдалтайгаар мотоциклоо жолоодож явсан эрийг саатуулсан байна. Мотоциклчин эр хамгаалалтын дуулга, сандаалнаас өөр бие халхлах зүйлгүй явсан учир зогсоож шалгахаас өөр аргагүй байсан гэнэ. Сэжигтэн эр цагдаа нарт “Хувцастай явахад хэтэрхий халуун байна шүү дээ” гэсэн тайлбар өгчээ.  ХБНГУ-д шалдан байдалтайгаар тээврийн хэрэгсэл жолоодох нь хууль бус үйлдэл болохгүй ч бусад иргэдэд энэ байдал нь түвэгтэй болж, бага насны хүүхдүүдэд буруу нөлөө үзүүлж магадгүй гэсэн шалтгаанаар цагдаагийн ажилтнууд шалдан мотоциклчинг зогсоосон гэнэ.

“Гэхдээ түүний хэлсэн шалтгаан олон нийтийн өмнө ямар ч хувцасгүй явах үндэслэл болохгүй учраас бид ядаж дотуур өмд өмсөж, ичимдэг эрхтнээ далдлахыг хүссэн. Бидний шаардлагын дагуу мотоциклчин эр дотуур өмд өмссөн” гэж цагдаагийн ажилтан сэтгүүлчдэд тайлбарлажээ.

Шалдан мотоциклчин эрийг зогсоон шалгаж, тайлбарыг нь авч буй нь цагдаагийн ажилтны энгэрийн камерт бичигдсэн бөгөөд сошиал сүлжээнд тархаж, тэр ч бүү хэл How I Met Your Mother хэмээх телевизийн шоугаар хүртэл гарчээ.

Европын улсуудад агаарын хэм +40 градус давж халж буй юм. Германы цаг уурын хүрээлэнгээс мэдээллэснээр 1947 оны зургадугаар сард +40 хэм хүрч халж байсан нь түүхэнд бичигдэхүйц халуун зун болж байсан гэнэ. Энэ долоо хоногт Бранденбург хотод агаарын хэм 38.6 C хүрчээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)