Парисын Эх дагинын сүмд зориуд гал тавиагүйг тогтоожээ

Францын Парис хотын прокурор өчигдөр мэдэгдэл хийж, Эх дагинын сүмийн түймэр бол хүний зориудын үйлдэл биш гэдгийг анхны шатны шалгалтаар тогтоосон тухай мэдэгджээ.

Мөрдөгчид сүүлийн хоёр сарын хугацаанд 1125 хуудас материалтай танилцаж, 100 орчим гэрчээс мэдүүлэг авч, “цахилгаан дамжуулах системийн доголдол”, “унтраалгүй орхисон тамхины иш” зэргээс түймэр гарсан эсэхийг мөрдөн шалгасан юм байна. Дараагийн шатанд нарийн мэргэжилтнүүдийг урьж, улам гүнзгий, нарийвчилсан шалгалт хийж, холбогдох албан тушаалтан, ажилтнууд хариуцлага алдсан эсэхийг шалгах ажээ.

Парис хотын прокурор Реми Хейз мэдэгдэхдээ, “цахилгаан дамжуулах системийн доголдол”, “унтраалгүй орхисон тамхины иш” зэргээс түймэр гарсан байж болох тухай хүмүүс таамаглаж байгаа боловч, одоогоор хийсэн мөрдөн шалгалтын дүн энэ бүхнийг нотолж хараахан чадаагүй байна гэжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Tegeed yag yunass bolsoon kkk made my day

    0 0 Хариу бичих