Төрийн соёрхолт дуучин Д.Болд АНУ-д аялан тоглолтоо хийнэ

Төрийн соёрхолт дуучин Д.Болд удахгүй АНУ-д аялан тоглолтоо хийхээр болжээ. Тэрээр энэ талаараа АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майк Клеческитэй уулзаж санал солилцсон байна. Элчин сайд Клечески "Монголын дуу хөгжим АНУ-д эрч хүчээ авч байна. Удахгүй болох аялан тоглолтынхоо талаар болон Монголын хөгжмийн салбарын талаар сонирхолтой яриа өрнүүлсэн Д.Болдод баярлалаа" хэмээсэн сэтгэгдлээ илэрхийлжээ. 

АНУ-ын Элчин сайдын яамнаас 2019 оныг Залуучуудын жил болгон зарласан бөгөөд энэ хүрээнд хоёр улсын залуучуудын соёл, урлагийн солилцоо, хамтын ажиллагааг дэмжсэн олон арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Дохио зангаагаар ярилцахдаа гаргуун шүү манай Болд.Чадахгүй зүйл дээрээ л орчуулагч дууддаг гэжээгаа

    0 0 Хариу бичих
  2. Ene bid 2-yn turiin soyorkholt gj khaashaa kharsan yum bdag yum, khuzuugui tarvagany beleg erkhteniig sain khukhsunii ur dund engeree myalaasan gulug

    1 0 Хариу бичих