Ипотекийн зээлд 3000 орчим иргэн хамрагджээ

Энэ зургадугаар сард гурван мянга орчим иргэн ипотекийн зээлэнд хамрагджээ.

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар нийт 210 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2,937 иргэнд олгоод байна.

Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 95 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1,294 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 55 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 882 иргэнд, банкууд өөрийн эх үүсвэрээс 60 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 761 иргэнд тус тус олголоо.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)