Багамад аялж байсан бүсгүй аварга загасны дайралтанд өртөж нас баржээ

АНУ-ын иргэн 21 настай Жордан Линдсей аварга загасны дайралтанд өртөж нас баржээ. Багамын арлуудын нэг Рөүз аралд амарч явсан охин үдийн 2 цагт амиа алдсан аж. Охин гэр бүлийнхнийхээ хамтаар аялж явсан бөгөөд охины цогцсыг тойрон 3 аварга загас сэлж байсан тухай гэр бүлийнхэн нь эргийн хамгаалагчдад ярьжээ. Болсон явдлыг харсан гэрч Жэйс Хол “Сэлж байсан газраас маань холгүй нэг охин луу аварга загас дайрахыг харсан. Бид бушуухан завин дээрээ гарсан. Охинд туслахаар завьтайгаа очиход бүх зүйл болж өнгөрсөн хэдий ч 2 жижгэвтэр, нэг том биетэй аварга загас цогцосны хажуухан сэлж байсан. Ах маань тэдний зургийг авахад аппаратны гэрэл анивчихад л тэд цааш сэлж одсон” гэж ярьжээ.

Жордан Линдсейн цогцсыг Калифорни руу авч явахыг гэр бүлийнхэн нь хүсч байгаа ч ийм тээвэрлэлт маш өндөр өртөгтэй байдаг аж. Охиноо төрөлх хотод нь оршуулахад туслахаар GoFundMe.com сайтад хандив цуглуулж эхэлсэн байна.

Аварга загас судлалын институтээс Багамын арлуудын ойролцоо аварга загас хүн рүү дайрсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй гэж мэдэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Гэрийнхээ ваананд ямар ч аюулгүй амар байна аа хөө

    9 0 Хариу бичих
  2. Aimaar ym

    1 0 Хариу бичих
    • Humuus bid nar uunees iluug hiisen shu dee

      0 1