Ижил хүйстэн оцон шувууд “Бахархлын жагсаал”-д нэгджээ

Лондоны ZSL амьтны хүрээлэнгийн ижил хүйстэн хос Ронни, Регги оцон шувууд Бахархлын жагсаалд нэгджээ. Жил бүрийн долдугаар сарын 5-нд болдог ижил хүйстнүүдийн эрхийн төлөөх Pride Parade зохиогддог уламжлалтай. Дэлхийн олон оронд өрнөдөг уг жагсаалд ижил хүйстэн оцон шувууд нэгдснийг Лондоны ZSL амьтны хүрээлэнгийн ажилтнууд сошиал хуудаснаа нийтэлжээ. Ронни, Регги хоёр 2014 оноос дотносож, тэр жилдээ нэг өндөг үрчилж авсан байна.

Дэлхий дээр хүнээс гадна оцон шувуу зэрэг 450 төрөл, зүйлийн амьтан ижил хүйстэндээ татагдаж, хамтран амьдардаг аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)