Өмнөговь, Сүхбаатар аймгуул "Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбоонд элсчээ

Монгол Улс, ОХУ, БНХАУ гурван улсын “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүнчлэл өргөжжээ. Тус холбооны нарийн бичгийн дарга нарын газраас мэдээлснээр, саяхан ОХУ-ын Новосибирск, Свердловск муж, Монгол Улсын Өмнөговь, Сүхбаатар аймаг зэрэг 4 бүс нутаг “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбоонд нэгдэн орсноор гишүүдийн тоо 20 болон өргөжсөн байна.

"Цайны зам” бол Фүжянь мужийн Ү Ишань цайны бүсээс эхлэлтэй, Хятад, Монгол, Орос гурван орныг дамнасан 13 мянга гаруй километр урт олон улсын худалдааны зам байсан юм. Тус холбоо 2016 оны долдугаар сарын 22-нд байгуулагдсан бөгөөд нарийн бичгийн дарга нарын газар нь ӨМӨЗО-д байрладаг аж. Гишүүн байгууллагад Монгол Улсын Улаанбаатар хотоос гадна Хятадын Фүжянь муж, ОХУ-ын Эрхүү хот зэрэг 12 бүс нутгийн соёл, аялал жуулчлалын байгууллага багтсан юм байна. 2018 онд, гишүүн байгууллагын тоо 16 болсон бол энэ жил ийнхүү дөрвөн гишүүнээр эгнээгээ тэлжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)