“Яг түүн шиг-4”: Т.Бархүүг барах уу?

Боловсрол телевизээр ням гариг бүр үзэгчдэд хүрч байгаа “Яг түүн шиг-4” шоу нэвтрүүлгийн халуухан хагас финал өчигдөр амжилттай болж өндөрлөлөө. Шилдэг найман оролцогч энэ үдэш үзэгч олон, дэмжигчдийгээ баярлуулж, гайхалтай үзүүлбэрүүдээр гэнэтийн бэлэг барьж чадсан. Учир нь тэд монголын урлагийн оддыг дуурайн яг л тэдэн шиг хувирч нэг тайзнаа хоёр Б.Амархүү, хоёр Г.Ганхүү, хоёр О.Энхтуулыг харуулан хоёр Жаргалсайхан оролцсон гээд өмнөх улиралд байгаагүй олон амжилтыг энэ л хагас финалын дугаараас үзэх боломжийг олгосон юм.

Түүнчлэн ес дэх дугаарын оролцогч бүр тухайн дуурайж байгаа уран бүтээлчийнхээ хамтрагчийн хамт тайзнаа гаран тэдэнд ч анх удаа өөрийнхөө дүрд тоглох боломжийг өгсөн.  Ширүүхэн халуухан өрсөлдөөнтэй болсон хагас финалын ялагчаар жүжигчин Т.Бархүү дуучин шоуны хамтран оролцогч Б.Амархүүг дуурайн “Гурван охин” хамтлагтай дуулж ялагч болон 10 сая төгрөгийн эзэн болсон. Тэрээр шагналын мөнгөө сайн үйлсэд зарцуулна гэдгээ тайзнаа уламжилсан юм. Мөн энэ өдөр түүний өдөр байсан гэхэд буруудахгүй болов уу. Учир нь оролцогчид есөн дугаарын турш цуглуулсан оноогоороо тэргүүн, дэд байрын шагналын эзэд болцгооход жүжигчин Т.Бархүү онооны илүүгээрээ тэргүүн байр эзэлж 8 сая төгрөгийн эзэн болсон. Түүний араас дуучин Г.Сүндэрмаа, дуучин П.Баярцэнгэл хоёр ижил оноогоор удаалан дэд байрны шагнал болох 5 сая төгрөгийг тус бүрд нь өгөх шийдвэрийг зохион байгуулагчид танилцуулсан.

Энэ удаагийн дугаарын бас нэг онцлог бол өмнөх дугааруудад оролцогчдын алт шиг 3 оноог хэзээ ч нэг оролцогч цуглуулж байгаагүй бөгөөд жүжигчин Т.Бархүү дуучин Б.Амархүү дуурайсан үзүүлбэрээрээ бусад долоон оролцогчийнхоо 3 оноо болон гурван шүүгчийн хамгийн өндөр оноо болох 12 оноог өөртөө аван шоуны түүхэнд анх удаа илт давуу оноогоор ялалт байгуулсан юм.

Гэхдээ тэдний тулаан өндөрлөөгүй. Тэд дахин нэг давааг хамтдаа туулна. Ингэхдээ оролцогчид баззер дарж дүр сонгохгүй, хүссэн дүрээ бүтээнэ. Мөн шоуны өмнөх улирлууд шиг хоёр оролцогч хасагдахгүйгээр финалын нэвтрүүлэг 8 оролцогч оролцохоор болсон. Тиймээс ирэх ням гаригт 20.00 цагт “Боловсрол” телевизээр хэн нь ялагч болон шилдгийн шилдэг оролцогчоор тодрохыг хүлээх л үлдлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Goy bassoon

    0 0 Хариу бичих