“Иргэд нутгийн удирдлагын зохицуулалттай холбоотой санал хамгийн их хэлсэн”

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар УИХ-ын гишүүд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар танилцуулж санал авсан. Энэ тухай өчигдөр МАН-ын бүлэг,Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдсан. Өнөөдөр байнгын хороод хуралдаж, санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ.  Дээрх саналуудаас хуулийн төсөлд ямар нь зонхилж байгаа талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан нар мэдээлэл хийлээ.

Иргэдийн санаа бодлыг сонсож, нэгтгэхэд төсөлтэй холбоотой 15 санал гарсан байна.Тухайлбал, байгалийн баялаг, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах, давхар дээл,  Шүүхийн ерөнхий зөвлөл, Хариуцлагын зөвлөлтэй холбоотой зохих заалт гэх мэтийг тусгасан байна. Мөн иргэд нутгийн удирдлагын зохицуулалттай холбоотойгоор хамгийн их санал ирүүлсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, сумын иргэд Засаг даргаа өөрсдөө сонсохыг хамгийн их дэмжсэн байна. Түүнчлэн сум, дүүргийн статусыг салгахыг таашаасан гэнэ.

Найман байнгын хороо хуралдаж, нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлыг нягталж, ойлголцоод, Төрийн байгууллалтын байнгын хороогоор орсны дараа хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх юм. Хоёрдугаар хэлэлцүүлгийн санал хураалт дууссаны дараа ард нийтийн санал асуулга хийх эсэхийг шийдэх юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Ene nuhur buga boltloo suulaa.bolih heregtei.27 jil yu ch hiigeegui baij

    0 0 Хариу бичих
  2. Сумын ЗД-ийг өөрсдөө сонгож баг хорооны з/д-г томилдог, мөн бүх шатны хурлын тэргүүлэгчдийг сонгож мөн буцаан татах боломжтой байх хэрэгтэй.

    0 0 Хариу бичих