Универсиад 2019: Жүдод барилдах монгол бөхчүүдийн оноолт

Италийн Наполи хотноо өчигдөр хөшгөө нээсэн дэлхийн оюутан залуучуудын зуны универсиад 30 дугаар наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөөдөр эхэлнэ. Эрэгтэй, эмэгтэй тус бүр таван жинд зохион байгуулагдаж буй тус тэмцээнд манай улсаас 66 кг-д Б.Мөнхчулуун, 73 кг-д Ц.Цогтбаатар, 81 кг-д Б.Гаажадамба, 90 кг-д Г.Пунцагцэрэн, +90 кг-д О.Цэцэнцэнгэл эмэгтэйчүүдийн 52 кг-д П.Буянхишиг, 57 кг-д Б.Алтанцэцэг, 63 кг-д Б.Баасанжаргал, 70 кг-д С.Лхагвадулам, +70 кгд-д Э.Гандиймаа нар барилдана.

Дөрөв хоног үргэлжлэх жүдогийн тэмцээнд манай бөхчүүдийн таарсан онолтыг танилцуулж байна.

Эрэгтэй

66 кг-д Б.Мөнхчулуун Б хэсэгт эхний даваанд БНСУ Шин Хотой таарчээ. Ялбал Казахстаны Дамир Бекессовтой барилдана.

73 кг-д ОУХМ Ц.Цогтбаатар эхний даваанд Унгарын Мартин Вегваритай таарсан. Ялбал Германы Лукас Веннеколдтой барилдана.

81 кг-д Б.Гаажадамба эхний тойрогт хийлсэн. Тэрээр ОХУ-ын Абас Азизовтой шөвгийн наймд үлдэхийн төлөө барилдана.

90 кг-д Г.Пунцагцэрэн Ц хэсгийг тэргүүлж, эхний тойрогт гоц мөргөжээ. Шөвгийн наймд үлдэхийн төлөө Гүржийн Лаша Бекауритай барилдана.

+90 кг-д О.Цэцэнцэнгэл эхний тойрогт Польшийн Олексий Ликсенкотой барилдаж, ялбал БНСУ, Словакийн ялсантай барилдахаар байна.

Эмэгтэй

52 кг-д П.Буянхишиг эхний даваанд хийлж, хоёрдугаар тойрогтоо Австрий мара Крафттай барилдана.

57 кг-д Б.Алтанцэцэг эхний даваанд гоц мөргөсөн. Казах, Литвийн ялсантай шөвгийн наймд үлдэхийн төлөө барилдана.

63 кг-д Б.Баасанжаргал эхний тойрогт Румыний Аделина Стефаниа Добретой барилдаж, ялбал Япон, Макаогийн ялсантай барилдана.

70 кг-д С.Лхагвадулам эхний даваанд Хорватын Люсия Бабичтай таарчээ. Ялбал Польшийн Урсула Хофмантай барилдана.

+70 кгд-д Э.Гандиймаа эхний даваанд Литвийн Мигле Дуднакайтетай барилдана. Түүнийг ялбал ОХУ-ын Анна Гушчинатай барилдана.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Цогтбаатар л гайгүй медальд хүрч магадгүй, бусад нь бүтэхгүй ээ, сугалаа нь ч эвгүй харагдаж байна, угаасаа ч шалны алчуурууд л байна ш дээ

    0 0 Хариу бичих