Фрэнк Лампард “Челси”-г дасгалжуулах боллоо

Хөгжөөн дэмжигчдийн хүсэл биелж, Фрэнк Лампард “Челси”-г дасгалжуулахаар боллоо.  Лондоны баг 41 настай мэргэжилтэн Фрэнк Лампардтай гурван жилийн гэрээ байгуулжээ. Талууд зургаан цаг гаруй хэлэлцсэний дүнд өчигдөр орой тохиролцоонд хүрчээ. Фрэнк Лампард Маурицио Сарригийн оронд очиж байгаа юм.

Хөлбөмбөгчийн замналаа дуусгаад дасгалжулагчийн албанд шилжсэн Фрэнк Лампард дасгалжуулагчийн хувиар анхны гэрээгээ 2018 онд “Дерби”-тэй байгуулж, өнгөрсөн улиралд багаа Чемпионшип дивизионд зургадугаар байрт оруулсан юм. Улмаар Премьер лигт дэвшихийн төлөө хасагдах шатанд өрсөлдөн шигшээд гарсан ч “Астон Вилла”-д дийлдсэн юм.  

Ф.Лампард 2001-2014 онд “Челси”-д 648 тоглолтод 211 гоол оруулсан, багийн түүхэн дэх шилдэг довтлогч юм.

Түүнийг хуучин багтаа ирсэнд хөгжөөн дэмжигчид баяртай байгаа ч мэргэжилтнүүд амжилт олох эсэхэд нь эргэлзсэн байр суурьтай байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Эхний 2-3 жилдээ бол топ 4 энэ тэр гэхээргуй л болж байх шиг байна аа, Пеп, Клопп, Почеттино, Унай эд нарын зиндаанд очтол бас ч едий шуу, 5-р байрын телее л Сульширтайгаа узээд байж дээ

    0 0 Хариу бичих