"The Beatles"- ийн дуунуудын зохиогчийг тодорхойлох алгоритм бүтээжээ

Америк, Канадын математикчдийн хамтарсан баг домогт хамтлагийн дуунуудад дүн шинжилгээ хийж аялгуу зохиогчийг тодорхойлох алгоритм бүтээсэн тухай  Financial Times сонин мэдээллээ.

Хамтлагийн ихэнх бүтээлүүд, тэр дундаа "Yesterday", "Come Together" зэрэг шилдэг дуунуудыг Жон Леннон, Пол Маккартни нар хамтран зохиосон хэмээдэг. Харин шүтэн бишрэгчдийн хувьд эдгээр дууны жинхэнэ зохиогчийн талаар санал хуваагддаг юм.

Эрдэмтэд далан дуу сонгон авч дүн шинжилгээ хийхэд уг алгоритм хөгжмийн 137 өвөрмөц хэв маягийг тодорхойлж, дууны зохиогчийн 76 хувийг зөв тааварлажээ.

"Аsk Me Why", "Do You Want to Know", "Secret", "A Hard Day"s Night" зэрэг дуунуудын зохиогч Жон Леннон байх магадлал 90 хувьтай гэж гарсан бол "In My Life" дуу Пол Маккартнийн аялгуу байх боломж 57 хувьтай гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)