Б.Шарав, Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар, Д.Сүхбаатарт гавьяат цол олгоно

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр төрийн цол, одон медаль хүртээнэ. Энэ үеэр төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, Чингис хаан одонт, хөгжмийн зохиолч Б.Шарав, төрийн соёрхолт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарт хөдөлмөрийн баатар цол олгохоор болжээ. Тэгвэл соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Сүхбаатарт Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээх аж.  Тэрбээр, “Ацаг шүдний зөрөө” монголын уран сайхны киноны гол дүрээр үзэгчдэд мөнхөрсөн. Хамгийн сүүлд насаараа цэргийн алба хаасан бэлтгэл офицеруудын тухай өгүүлэх “Долоодугаар тусгай тасаг” киноны гол дүрд ахмад уран бүтээлчидтэй хамтран тоглосон юм.



 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Баяр хүргэж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

    1 0 Хариу бичих
    • Хожуу боловч хүмүүсийн хүсэн хүлээсэн мөч ирсэнд маш их баярлаж баяр хүргэж эрүүл энх аз жаргал тэгш дүүрэн амьдралыг хүсэн ерөөе.

      0 0