Энэ өдөр дэлхийн түүхэнд

Оны 190 дэх өдөр, шинэ он гартал 175 хоног үлдлээ.

Өнөөдөр түүхэнд

 1357 – Өнөөдөр хүртэл сайтар хадгалагдаж ирсэн 16 хүчирхэг тулгуур бүхий аркатай гүүрийг Прага  хотын Влтава гол дээгүүр тавих ажлыг IV Карл (1316–1378) хаан эхлүүлжээ. Чехийн гарамгай уран барилгач бөгөөд барималч  Петр Парлержийн (1330–1399) бүтээсэн гүүр нь хотын хамгийн дурсгалт газруудын нэг юм. 1683  гүүрийн хоёр талд Прага хотын түүхийг өгүүлсэн баримлуудын цогцолборыг тавьсан ба XIX зууны сүүлчээс домогт гүүрийг Карлын гэж нэрлэх болсон байна.

1755 – Өнөөдөр Питтсбург хотын дагуул байдаг  Мононгахилы голын эрэгт 900 францчууд,  300 индианчуудын отряд ахмад Жан Дюмагийн удирдлага дор англичууд ба Виржинийн колонийн журамт цэргийн 1,5 мянган хүнтэй корпусыг бут  цохижээ. Корпусыг генерал Эдвард Брэддок, Виржинийн цагдаагийн  23 настай дэд хурандаа Жорж Вашингтон нар толгойлж байв. Отолтод орсон англичууд 500 цэргээ  алуулж, төдий тооны хүнээ шархдуулсан байлаа. Францын бүлэглэл дөнгөж 28 хүнээр хохирчээ.  Жорж Вашингтон   зөв зүгээр үлдэн ухралтын удирдлагыг гартаа аван корпусыг бүрэн устгуулахаас аварсан байна. Энэ гавъяа нь мэдэгдэлгүй үлдээгүй ба  ирээдүйн Ерөнхийлөгч Вашингтон хурандаа цол авчээ. Энэ тулалдаанаар  хойд Америк дахь  эзэмшлийн төлөөх Англи, Францын тэмцэлдээн эхэлсэн гэдэг.

1762 – Ордны хуйвалдаанаар хаан ширээнд II Екатерина  суулаа.

1791 – Дунай мөрний баруун эргийн Мачины тулалдаанаар генерал Н. Репнины командалсан арми туркуудыг бүрэн яллаа. Михаил Кутузовын корпус онцгойрон шалгарсан байлаа Энэ тулалдааны дараа Орост ашигтай Яссын гэрээ байгуулагджээ.

1816 - Тукуман хотноо 1816 оны долдугаар сарын 9-нд Испаниас бүрэн тусгаарлагдсан тухай Мөнгөн голын нэгдсэн мужууд зарласан ба тэр хожим Аргентин улс болжээ. Энэ өдрийг тус орны Тусгаар тогтнолын өдөр (Independence Day in Argentina) болгон тэмдэглэж иржээ.

1832 – Миланы консерваторид  элсэх Жузеппе Вердийн хүсэлт буцаагджээ. Парма хотын ойролцоох тосгоны гуанзын эзний хүү нутагт сүмийн  орган хөгжимөөр тоглож сурсан сод авъаястай гэж  хэлэгдэж байсан юм. Гэтэл Миланы мэргэжилтнүүд түүнийг  авъаяс муутай, нас хэтэрсэн, төгөлдөр хуур дээр тааруу тоглодог эцэст нь Пармагийн гүнт улсын харьяат учраас Ломбард-Венецианы вант улсад гадаадын хүн гээд түүнд татгалзсан байв.

1868 – Үндсэн хуулийн 14 дэх засварыг хангалттай тооны мужууд баталсан гээд хүчин төгөлдөр болгожээ.  Завсарын нэгд, АНУ-д төрсөн эсвэл иргэн болсон бүгд нь тус орны хуульд захирагдан дээдлэнэ гэсэн байв. Амьдрах эрх, эрх чөлөөг зөвхөн хуулийн шийдвэрээр хязгаарлахыг тэнд заасан байдаг. 1870 онд 14-р засварт 15 дахь засварыг нэмэн  үгээ хэлэх эрх нь арьсны өнгөөр  ялгаварлагдахгүй гэжээ. Америкийн Үндсэн хууль нь долоон ангитай. Түүнийг үлчилж байгаа хугцаанд 27 засвар  оруулжээ. Америкийн Үндсэн хуулийг 1787 оны есдүгээр сарын 17-нд Үндсэн хуулийн Конвент Филадельфи хотоо  баталсан ба хожим тэр үеийн АНУ-ын бүх 13 мужууд нь  баталгаажуулсан байдаг.

1876 - Телефоныг анх зохиогч Александр Белл «Bell Telephone Company» гэсэн нэртэй телефоны анхны компанийг байгуулжээ.

1875 онд туршилт хийж байх үеэр нь нэг диск нь доош унан контакттай нь наалдсан байв. Түүнийг авах гэсэн Ватсоны урсгаж байсан хараалыг Белл хүлээн авах аппарат дээрээ сууж  байхдаа сулхан дууг нь сонсчээ. Секундын дараа тэр Ватсоны өрөөнд гүйн орж ирээд “Чи юу хийчих вэ? Юуг ч битгий оролд!" гэж чангаар хашгиран хэлэв. Нөгөөх нь айчихсан талбар өгөх гэтэл тэр Ватсонд энэ бол нээлт гэж тайлбарлажээ.

Сонирхолтой баримтууд

Александр Грейам Белл эх, эхнэр хоёр нь сонсголгүй учир тэдэнд утасдаагүй. Хаин тэдэнтэй ярилцаж байхдаа уруулаа толгойд нь хүргэн ярихад толгойн яс нь резрнаст ороод сонсголгүй хүн “сонсож” эхэлдгийг Белл мэдсэн байв. Ийм маягаар тэр эхдээ ярианы харилцааг” мэдрүүлжээ.
Александр Белл, инновацийн төхөөрөмжүүдийг бүтээснээс гадна өөрийн нохойг ярьж сургахаар оролджээ.
Ихээхэн шүтлэгтэй хүн байсан учир тэр телефоны тусламжтайгаар үхсэн хүмүүсийн сүнсийг сонсож болно гэж итгэдэг байв.
"bell" гэдэг англи үг нь “хонх” утгатай бөгөөд тэр өөрийн жингэнэсэн дуугаар дэлхийд тийм энгийн бөгөөд маш ашигтай зүйлийг бүтээсэн хүнийг ямагт санагдуулж байх ёстой аж.
Белл 1888 онд National Geographic сэтгүүлийг үүсгэн байгуулжээ.
Түүнийг нутаглуулж байхаад АНУ-ын бүх утаснууд нийт 13 сая гаруй аппарат  нэг минут чимээгүй байлаа.

Зохион бүтээлүүд нь

1858 – үр тариа цэвэрлэх машин
1874 - Фонавтограф
1876 - Телефон
1879 - Аудиометр
1880 - Фотофон
1881 – Металл хайгч, вакуумын насос
1901 – Пирамид хэлбэрийн агаарын могой
1909 - Аэроплан "Мөнгөн дротик"
1919 – Усан доорхи жигүүртэй завь HD-4

1877 - Уимблдонд хамгийн анхны агаарын теннисний тэмцээн явагдлаа Лондоны баруун өмнө Ворпл-Роад дүүрэгт түрээслэн авсан газарт “Бүх английн крокет клуб” байгуулагдсан байв. 1872 онд Жон Уолш гэдэг хүн хайртай охиноо клубын байнгын гишүүн болгохын тулд зүлэг хадагч машиныг уг клубт бэлэглэжээ. Клубынхан крокетаас гадна лаун-теннисээр хичээллэдэг байсан гэнэ. Удалгүй энэ тоглоом алдартай болж түүний нэрийг клубын нэрэнд нэмэрлэн 1875 онд анхны талбайг байгуулсан байна. Зүлэг хадагч эвдэрсэн учир шинэ хадагчтай болохын тулд тоглогчид нь тэмцээн зохион байгуулахаар шийдсэн байна. Зарлалын дагуу анхны тэмцээний ялагчид алтан цом, хоёрт орсон хүнд нь мөнгөн цом гардуулахаар болсон гэдэг. Анхны тэмцээнд нийт 22 хүн оролцон нэг нэг гинейг тэмцээний төлбөрт төлсөн байлаа. Хамгийн анхны ялагч Спенсер Гор 35 гинейн шагнал авч байжээ. Одоо бол Уимблдоны тэмцээний нийт шагналын сан нь 20 сая ам.доллар болдог.

1887 – Английн цаасны үйлдвэрийн эзэн Жон Дикенсон  цаас үлдвэрлэгчдын жил тутмын уулзалын хүндэтгэлийн зоог дээр  хамгин анхны цаасан салфеткийг танилцуулжээ.

1906 – Петербургт Димитрий Солунскийн загалман аянтай  жижг сүмийг бариулж эхлэв. Түүнийг маш хурдан босгон тэр жилийнхээ арванхоёрдугаар сард аравнайлжээ. Сүмийг Зөвлөлтийн жилүүдэд хаагаагүй бабүслэлтээр ч  тэр ажиллагаатай байв. Одоо тэр нь хувьсгалаас өмнө баригдсан цөөн тооны модон байгууламжийн нэг юм.

1922 – Калифорнийн Аламеда хотод болсон тэмцээн дээр Тарзаны дүрийг бүтээгч Жонни Вайсмюллер чөлөөлт сэлэлтийн 100 метрын зайг 58.6 секудын дотор сэлж, уг зайг туулсан минутын дотор туулсан анхны  хүн болжээ.

1931 – Зөвлөлтөд шүхрээр буусан анхны эмэгтэй нь Л. Кулешова (Епишева) болжээ.

1938 – Их Британийн  дүлгүүдийн лангуунаас 35 сая хорт утааны баг зарагдаж эхэлсэн ба анх удаа хамгаалалтын хэрэгслийг  иргэдэд  худалдаж эхэлжээ.

1939 – Сөрөг хүчний лидер Уинстон Черчилль засгийн газраа Сталины санал болгосон англи-франц-зөвлөлтийн холбоонд нэгдэхийг уриалжээ. Дайны дараа тэрээр үүнд нэгдээгүйгээр их алдсан гэж хэлсэн байдаг.

1956 – Асуаны далан босгоход зээл олгохоос АНУ Египетэд татгалзсан  байв. Тэр нүсэр далан Египетийг үерээс  хамгаалахаас гадна хямд цахилгаанаар хангах ёстой байлаа. Зөвлөлт Египетэд зээл олгон техникийн тусламж үзүүлсэн ба тэр зардлын гуравны нэгийг сайн харилцааных нь төлөө тэглэсэн байдаг.  Нүсэр далангийн зураг төслийг "Гидропроект" хийж бүтээн босголт нь 1960 онд эхэлжээ. 1964 онд Зөвлөлт ба Египетийн лидерүүд Никита Хрущев, Гамаль Абд аль-Насер роёр Асуаны далангийн боолтыг дэлбэлэн голидлыг нь өөрчлөв.

1958 – Аляскын Литайя-Бей булангийн газрын нуралт нь 524 метрийн өндөртэй давалгааг 160 км/цагийн хурдтайгаар үүсгэжээ. Бүх бүртгэгдсэн цунамигаас хамгийн том нь энэ байлаа.

1969 – Ирландын амьтны хүрээлэнд анх удаа хирс төллөжээ.

1988 – Немецийн тамирчин эмэгтэй Габриэла Ранш зээрэнцгийг 76 м 80 см  зайд шидэж өнөөдөр ч хүртэл хүчин төгөлдөр дэлхийн дээд амжилтыг тогтоов.

1997 – Чехийн уулчин Владимир Мысик Гималайн нурууны 8 068 метрийн өндөрт гольфийн бөмбөгийг цохижээ.

2002 – Австрийн 90 настай нэгэн хөгшин зөгийд 1000 удаа  хатгуулаад амьд гарчээ.

2002 – Үндэсний шигшээ багаа хөлбөмбөгийн ДАШТ-нд сайн оролцсон учир замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 4,8 сая хүнийг “өршөөжээ”.

2004 – Гаагийн олон улсын шүүх Иордан голын баруун эрэгт Палестинаас тусгаарласан хана босгож байгаа Израилийг  буруутган  ханыг буулгах ёстой гэж үзжээ.

2006 – Германд болсон  хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний шөвгийн тоглолт дуулиантай болов. Франц Италийн багууд үндсэн цагт 1:1 харьцаатай тэнцэн нэмэлт цагаар гоол оруулаагүй. Тоглолтын дараах торгуулийн цохилтоор Франц 3:5-аар хожигдсон билээ.  Гэхдээ тоглолтын 109 дэх минутад Зидан италийн  Матераццийг мөргөн унагасны улмаас  тэр талбайгаас хөөгдсөн нь үр дүнг шийдсэн юм.  Зидан багаа “хөөдсөн” ч Ерөнхийлөгч Жак Ширак түүнийг үндэсний баатар гэж нэрлэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)