АНУ-ын зарим хот үерт автжээ

АНУ-ын Вашингтон ДС, Виржиния, Мэрилэнд мужийн зарим хэсгээр өчигдөр гэнэтийн аадар бороо орсны улмаас гудамж талбай нь үерт автжээ. Вашингтон ДС хотын зэргэлдээ орших Арлингтон хотын нутагт харъяалагдах Роналд Рейганы нисэх буудал орчимд 3.3 инч (буюу 8.5 см) хүрэх хур тундас орсон нь 1958 оны  түвшинг эвдсэн байна.
Виржиния мужийн Фэйрфах дүүргийн Гал түймэртэй тэмцэх ангид үерийн үед 55 дуудлага ирж, зам дээр усанд автсан 15 иргэнийг уснаас гаргасан гэнэ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)