Турк өмгөөлөгчдийн дуу хоолой Брюсселиэс хандлаа: “Бид Туркэд шударга шүүх хүсч байна!”

Бельгийн нийслэл Брюссель хотноо “Төрийн эргэлт хийх оролдлогоос хойших гурван жилийн хугацаанд Турк улсад өмгөөлөгчөөр ажиллах эрсдэлүүд” нэртэй хэлэлцүүлэг боллоо. Хүний эрхийн олон улсын байгууллага болох “Эмнести интернэшнл” болон Белгийн өмгөөлөгчдийн “FRANKOFON” холбооны урилгаар Турк улсад өмгөөлөгчөөр ажиллаж байгаа Нурсан Каяа болон Беррак Саглар нар энэ арга хэмжээнд оролцжээ. Мөн энэ хэлэлцүүлэгт Бельги улсаас маш олон өмгөөлөгч болон парламентийн гишүүд оролцсон байна.

“500 гаруй өмгөөлөгч хоригдсон байна”

Хэлэлцүүлэгт оролцсон өмгөөлөгч Нурсан Каяа болон Беррак Саглар нар өмгөөлөгчид Турк улсад маш хүнд дарамтад ажиллаж байгаа талаар тайлбарлан ярьжээ. Өмгөөлөгчөөр ажилласнаас болж 500 гаруй өмгөөлөгч тортой хашааны цаана сууж байгааг тэд онцолж, энэ дарамтыг бууруулахад олон улсын хуулийн байгууллагуудын оролцоо чухал байна гэдгийг дурдлаа. Шударга шүүхийг хүссэний төлөө маш том аюул эрсдэлтэй нүүр тулж байгаагаа тэрээр илэрхийлж, “Тэд гэрийн хаалгыг маань хэзээ ч эвдэн ороод ирж магадгүй, компьютер, хавтаст хэргүүдийг маань хураагаад авч магадгүй, бид урт хугацаагаар хоригдож магадгүй, ял авч магадгүй, ямар өглөө баривчлагдаад явахаа хэлж мэдэхгүй тийм л байдалтай ажиллаж байна. Ингэхгүй гэх баталгаа бидний хэнд ч байхгүй байна. Гэсэн ч энэ нь тэмцлээ үргэлжлүүлэхэд саад болохгүй. Харин ч бид хуульч, өмгөөлөгч тул тэмцлээ цаашид үргэлжлүүлэх болно” гэлээ. Тэрээр өмгөөлөгчид хүний эрхийг хамгаалсан, эрх нь зөрчигдсөн хүмүүсийг өмгөөлсөн тул ийм асуудлуудтай тулгарч байгааг онцолжээ.

“Туркийн эр зориг бүхий өмгөөлөгчдийн тэмцлийг хараад дуугай сууж болохгүй”

Бельгийн парламентын гишүүн  Симоне Сусскинд “Хоосон хавтаст хэрэг бүхий мянга мянган хүн ямарч шүүхийн шийдвэргүйгээр хоригдож байна. Турк улс Европын Зөвлөлийн гишүүн улс, сөрөг хүчинтэйгээ ингэж тэмцэхийг, ингэж хандахыг тэвчихийн аргагүй юм. Бид энэхүү эр зориг бүхий өмгөөлөгчдийн тэмцлийг дуугай хараад зогсох учиргүй” гэжээ. Тэрээр цааш нь шүүх засаглал хараат байгааг онцолсон байна. Турк дэх шүүх хурлуудын үйл ажиллагааг ажиглахаар 2018 оны есдүгээр сараас хойш гурван удаа очсоноо тайлбарлаж, шүүх хурлуудад маш их зөрчлүүд, гажуудлууд гарч буйг тэрээр хэлсэн байна. “Алан хядагч хэмээн яллагдаж буй хүмүүсийг өмгөөлсөн өмгөөлөгч мөн алан хядагч болж буруутаж байна. Өмгөөлүүлж буй хүнтэй нь хамтад нь хорьж, яллаж байна. Ийм зүйлийг бид хүлээн зөвшөөрөх арга байхгүй юм. Бидний ажлын явцад шүүгчид нь байн байн солигдож, хараат ажиллаж байгаа шинж ажиглагдаагүй” гэжээ.

Эх сурвалж:

https://tr.euronews.com/2019/06/28/turk-avukatlar-bruksel-de-konustu-turkiye-de-adil-yargilama-istiyoruz?fbclid=IwAR1jf2bu-avWomUtGQoLL6EyP8lqjoRnwnZeHR7OMdE2-Ync_vJfii6B77g

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Turked terorist boloh shig amarhan um algaa kkk

    0 0 Хариу бичих
  2. Za nuguu turkiin "shudarga" shuuhiin unen tsarai ene yum bizde.

    0 0 Хариу бичих