Неймар "Пари Сен-Жермен"-ий цугларалтад ирсэнгүй

Бразил хөлбөмбөгч шинэ улирлын бэлтгэлд цагтаа ирээгүй тухай "Пари Сен-Жермен" клубын хэвлэлийн албанаас мэдээллээ.

"Неймар улирлын өмнөх бэлтгэлээ багийн хамт базаах үүрэгтэй байсан. Энэ явдалд зохих шийтгэл оноох болно" хэмээн клубын удирдлагаас мэдэгдлээ.

Бразилын шилдэг тоглогч гэмтлийн улмаас энэ жилийн Америкийн цомыг өнжсөн юм. Неймар 2017 оноос  "Пари Сен-Жермен" клубт хүчин зүтгэж байгаа.Тухайн үед түүнийг "Барселон"-аас 222 сая еврогоор худалдан авч байсан юм. "Пари Сен-Жермен"-тэй байгуулсан гэрээ 2022 онд дуусах ч Неймар буцаад Барселонд очих сонирхолтой байгаа тухай мэдээлэл байна.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)