Шведийн дээд шүүх рэппер A$AP Rocky-ийг хорих шийдвэр гаргалаа

Америкийн рэппер A$AP Rocky буюу Раким Майерсийг өнгөрсөн сарын 30-нд Стокгольм хотноо баривчилсан юм.

Рэпер Шведийн нийслэлд Smash нэртэй хип хоп хөгжмийн наадамд оролцсоныхоо дараа гурван этгээдтэй зөрчилдөн зодолдож буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ. Түүний өмгөөлөгч тойргийн шүүхийн баривчлах шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан ч ийнхүү хоёр дахь удаагаа татгалзсан хариу аваад байна. Одоогоор A$AP Rocky өөрийгөө буруугүй хэмээн залуус түүнийг хотоор зугаалж байхад нь мөшгөсөн хэмээн мэдэгджээ.

A$AP Rocky долоодугаар сард Европын орнуудаар аялан тоглолт хийх байсан ч дээрх хэрэг явдлын улмаас ирэх есдүгээр сар хүртэл хойшлуулах болоод байгаа ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)