Дэлхийн аварга хүний амь аварчээ

Усанд сэлэлтийн дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, итали залуу Филиппо Маньини нутаг нэгтнийхээ амийг аварчээ. Сардини аралд найзуудынхаа хамт амарч байхдаа Маньини усанд живж байсан Италийн шилдэг тогооч, уран бүтээлч Андреа Бенедеттог аварч анхны тусламж үзүүлсэн байна. Хоёрхон хоногийн өмнө хуримаа хийсэн Бенедетто завиар аялж яваад санамсаргүйгээр усанд унахад ойр хавьд нь эргийн аврагчид байгаагүй тул Маньини эргэлзэх зүйлгүйгээр далайд шумбан орж амийг нь аварсан гэнэ. "Хийх ёстой зүйлээ л хийсэн" хэмээн дэлхийн аварга баатарлаг үйлийнхээ талаар даруухан өгүүлсэн гэж тухайн үйл явдлыг нүдээр харсан BBC-ийн сурвалжлагч Сориуш Пакзад бичжээ. 

Филиппо Маньини нь 100 м-ийн чөлөөт сэлэлтээр 2005, 2007 онд Дэлхийн аварга,  4x200 м-ийн сэлэлтээр 2004 оны Афины олимпоос хүрэл медаль хүртэж байсан Италийн шилдэг тамирчдын нэг юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Би ч гэсэн нэг хүүхдийн амийг авач байсан юм шүү. Туул голын эргээр явж байтал нэг хүүхэд сэлж байгаа харагдаад, тэгээд зүгээр л хараад явж байсан чинь гэнэт живээд эхэлдэг байгаа. Арай хөл хүрэхгүй хэсэг рүү орчихсон юм. Тэгээд би үсэр ороод аварч билээ. Маш олон жилийн өмнө дөө.

    20 1 Хариу бичих
    • Za shaagaarai.tgsen bol chi yaag eej aawaas ni mungu neheh hvn bna

      1 2
    • Буян үйлдэждээ

      0 0