АНУ, Хятад улс худалдааны хэлэлцээрээ сэргээв

АНУ, БНХАУ худалдаа арилжааны маргаанаа шийдэх талаар зөвлөлдөж эхэлсэн тухай Ройтерс агентлаг мэдээлэв.
АНУ-ын Худалдааны Яамны төлөөлөгч Роберт Лайтхайзер, Сангийн сайд Стефен Мнучин нар БНХАУ-ын Шадар сайдын орлогч Лю Хю, Худалдааны сайд Жон Шан нартай яриа хэлэлцээ эхэллээ. Талууд тогтоосон журмаар хэлэлцээрийг үргэлжлүүлэх болно гэдгээ мэдэгдсэн байна.

Хүчирхэг хоёр гүрний зөрчилдөж буй асуудал гэвэл Америкийн зүгээс Хятадын пүүс компаниудыг оюуны өмчийг хууль бусаар хулгайлан ашиглаж түүнийгээ Хятадын брэнд болгон ашиглаж байгаад буруутгасан юм. Вашингтон энэ үйлдлийг эрс буруушааж Бээжинд эдийн засгийн бодлогоо өөрчилж шударгаар худалдан авалт хийхийг хүссэн. Тиймээс Хятадаас импортолдог 200 тэрбум долларын бараа бүтээгдэхүүнд татвар ноогдуулж, бүх төрлийн барааны татварыг нэмнэ хэмээн анхааруулсан юм.


 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)