"Евгений Онегин" романы анхны хэвлэл 500 мянган доллараар зарагдав

Оросын суут яруу найрагч Александр Пушкиний "Евгений Онегин" романы анхны хэвлэлийг Кристи дуудлага худалдаагаар 467.300 паунд буюу 582,000 ам.доллараар худалдсан байна. Энэ нь дуудлага худалдааг зохион байгуулагчдын тооцоолсон үнээс даруй гурав дахин их үнэ гэнэ.
Дуудлага худалдааны үеэр мөн Европын 120 хувийн цуглуулагчийн ховор хуучин номыг танилцуулсны дотор Михаил Лермонтов, Федор Достоевский, Лев Толстойн шилдэг бүтээлүүд багтжээ.

"Евгений Онегин" романыг анхлан 1825 онд Санкт-Петербург хотын нийтийн боловсролын хэлтсийн хэвлэлийн газраас эрхлэн гаргасан байдаг. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)