Ники Минаж Саудын Арабт хийх тоглолтоо цуцаллаа

Америкийн рэпер Никки Минаж ирэх долоо хоногт Саудын Араб улсад хийх аялан тоглолтоо цуцаллаа.

Тэрээр Жедда хотод болох хөгжмийн наадамд оролцож эмэгтэйчүүд болон бэлгийн цөөнхийн тэгш эрхийн талаар дуу хоолойгоо өргөхөөр зорьж байжээ.Олон нийтийн зүгээс Ники Минажын хэт задгай хувцаслалт,  ёс бус үг хэллэг бүхий дуу нь тус улсын соёл уламжлалыг доромжилсон үйлдэл болно хэмээн хүчтэй эсэргүүцэж байсан бол хүний эрхийн байгууллагууд тоглолтын үеэр бэлгийн цөөнхийн эсрэг үйл ажиллагаа явагдахаас болгоомжилж байна.

Баасан гарагт Америкт төвтэй хүний эрхийн байгууллагаас дуучин бүсгүйд нээлттэй захидал явуулж, тоглолтоо цуцлахыг уриалжээ.

Ники Минаж тус улсад хийх тоглолтоосоо татгалзаж байгаа анхны дуучин биш юм. Өнгөрсөн онд Мерайя Кери, арванхоёрдугаар сард рэпер Нелли нар зөвхөн эрчүүд үздэг шоу тоглолт хийхээс татгалзаж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)