ФОТО: Дэлхийн өвд шинээр багтсан газрууд

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 43 дугаар чуулган Азербайжаны Баку хотноо боллоо. Уг чуулганаас хүн төрөлхтний түүхэнд үлдсэн долоон онцгой газрыг Дэлхийн өвд шинээр бүртгэжээ.

1. Исландын Ватнаёкулл үндэсний хүрээлэн. Галт уулын тогтоц бүхий уг хүрээлэн Исландын газар нутгийн 14 хувийг эзэлдэг 

 

2. Францын эзэмшдийн өмнөд туйлын нутаг. Өмнөд тэнгисийн баянбүрд гэгдэх энэ газар далайн олон төрөл зүйлийн амьтан тэр дундаа хаан оцон шувуудын уугуул нутаг

 

3. Энэтхэгийн Жайпур хот. Зүүн хойд Ражистан мужид орших сууринг ягаан хот хэмээн нэрийдэх нь ч бий. Суурингийн ихэнх барилгууд 1727 онд баригджээ 

 

4. Осака хотын эртний булшнууд. Гурваас зургаадугаар зууны үед хамаарагдах эдгээр булшнууд орчин цагийн Японы хөгжил дэвшилтэй эн зэрэгцэн оршиж байна. Нийтдээ 47 бунхан энд бий. 

5. Ирак дахь Вавилоны туурь. Нийслэл Багдад хотоос өмнө зүгт 90 км зайд орчин цагийн Эль-Хилла хотын захад оршдог. Хаммурипи, Навуходоносор зэрэг хаадын эзэнт гүрнүүдийн төв нь байсан Вавилон хот шинэ Вавилоны хаанчлалын бүтээлч ур чадварын дээд илэрхийлэл юм. 

 

6. Мьянмарын Баган дахь суварганууд. Мянган суваргын хөндийд наран мандахыг үзэхээр олон сая жуулчин эртний хотыг зорьдог. 

 

7. Лаосын төв нутаг дахь төмөр хайлуулах зуухнууд. Археологичид эдгээр зуухыг төмөр зэвсгийн үед хүний гараар бүтээгдсэн гэж үздэг байна. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)