Филиппиний эргээс ихээхэн хэмжээний хар тамхи олджээ

Филиппин улсын Кесон мужийн эргээс ням гарагт ихээхэн хэмжээний хар тамхи олджээ. Мужийн цагдаагийн газрын дарга Рамиля Монтилльийн ярьснаар, нутгийн хойд эргээс олдсон хар тамхины боодлууд 700 мянган долларын үнэ хүрэхээр эд гэнэ. Мөн мансууруулах бодистой тэмцэх тусгай албаныхантай тулсан хууль бус наймаачид бараагаа далайн усанд шидсэн хэмээн таамаглаж байна.

Үүний өмнө Украины цагдаа нар Өмнөд Америкаас Зүүн Европын орнуудад нийлүүлэхээр зэхэж байсан байсан 400 кг мансууруулах бодисыг илрүүлсэн бол зургаадугаар сард ОХУ-ын Санкт-Петербург хотоос загасны нөөшний оронд савласан 400 кг кокайныг илрүүлсэн юм. Нөөш ачсан чингэлгийг Эквадор улсаас нийлүүлсэн байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)