Монгол, БНХАУ-ын хооронд байгуулах гурван баримт бичигт гарын үсэг зурав

БНХАУ-ын дэд дарга Ван Чишань Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань хоёр улсын хооронд байгуулах баримт бичигт гарын үсэг зурах ёслол боллоо. Энэхүү ёслолын арга хэмжээний үеэр гурван гэрээнд гарын үсэг зурав. Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн дагалдах барилга байгууламжийн төслийн гэрээ, Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот хоорондын гэрээ, Дорноговь аймгийн Сайншанд болон ӨМӨЗО-ны Бугат хотын Дархан мянгад холбоод хошуу хоорондын гэрээнд хоёр тал гарын үсэг зурсан юм.

Түүнчлэн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлын чиглэлийн олон улсын стандартад нийцсэн хурдын авто замыг ашиглалтад оруулах мөн Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртлэх 20.9 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ёслолын самбарын хөшиг нээх ёслол болов.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. hyatadtai dandaa l zeel avah tuhai l uulzah yum daa. tulburiig ni yadaj nuursee delhiin zah zeeliin uneer uguh yu bgaa bizdee.er ni mongol uls hyatadaas hedii hemjeenii zeel avaad hediig tuluud hediin urtei bgaa yum be dee? heleed uguuch

    0 0 Хариу бичих
  2. БАЯРААР ДАЛИМДУУЛААД ЮУ БАТЛАГДЧИХВАА

    0 0 Хариу бичих
  3. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

    0 0 Хариу бичих