Америкийн улстөрчид 2026 оны ДАШТ-ийг эсэргүүцэж байна

Ардчилсан намаас сонгогдсон сенатч Жозеф Мэнчин Хөлбөмбөгийн ДАШТ-ийг 2026 онд АНУ-д зохион байгуулахыг эсэргүүцсэн хуулийн төсөл санаачилжээ.

Америкийн хөлбөмбөгийн шигшээ дэлхийн чансаанд гоц амжилт үзүүлдэггүй байтал томоохон тэмцээн хүлээн авч, зохион байгуулах нь төсвийн хөрөнгийг дэмий үрсэн хэрэг гэж сенатч үзэж байна.

Олон улсын хөлбөмбөгийн холбооны шийдвэрээр 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг АНУ, Канад, Мексик улсад зохион байгуулахаар болсон юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Сонин юм, Дэлхийн аваргыг зохион байгуулах нь яг ижилхэн 2 ач холбогдолтой. Нэг нь мэдээж, нэр хүндийн хэрэг, хоёр дахь нь том бизнес шүү дээ. Дэлхийн аваргыг үзэх гэж маш олон жуулчид, хөгжөөн дэмжигчид ирнэ, өчнөөн юм худалдаж авна, Дэлхийн хамгийн баян спортын байгууллага болох ФИФА мөн маш их мөнгө зарцуулна, гэх мэт. АНУ-ын хөлбөмбөгийн баг бол мундагуудын эгнээнд орохгүй л дээ. Гэхдээ, орох тал дээр сайн дэмжлэг болох том үйл явдал болох юм. 94 онд тэд нэг зохион байгуулахад хөлбөмбөг гээчийг америкчууд бага мэддэг байсан, тэрнээс хойш эрс сайжирсан.

    0 0 Хариу бичих