Чернобылийн нуман халхавчийг ашиглалтад оруулав

1986 онд осол гарч дэлбэрсэн Чернобылийн цөмийн цахилгаан станцийн дөрөвдүгээр блокийг тусгаарлах нуман халхавч барих ажил 2012 онд эхэлсэн юм.Төслийг санхүүжүүлсэн Европын холбооны зүгээс саркофаг буюу ган халхавчийг Украины талд албан ёсоор хүлээлгэн өгөх ажиллагаа өчигдөр болжээ. Нийтдээ 1.5 сая еврогийн өртгөөр бүтсэн ган  халхавчид зуун жилийн баталгаа өгч байгаа юм. Сүйрсэн дөрөвдүгээр блокт өнөө хэр хадгалагдаж буй 200 тонн цөмийн  идэвхит бодис алдагдахаас хамгаалах ган халхавчийн өндөр 106 м, өндөр -257 м, урт нь 162 м аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)