Тейлор Свифт хамгийн өндөр орлоготой дуучнаар нэрлэгдэв

Тейлор Свифт хамгийн өндөр орлоготой дуучнаар нэрлэгдэв. Форбес сэтгүүл өнгөрсөн онд ашиг орлогоороо тэргүүлсэн зуун алдартныг нэрлэлээ. Америкийн дуучин, жүжигчин Тейлор Свифт 185 сая долларын орлого олж жагсаалтыг тэргүүлсэн бол реалити шоуны од Кайли Женнер 170 саяар удаад нь бичигджээ.Харин рэппер Канье Уэст 150 саяын ашгаар гуравт орлоо.Тэрчлэн уг жагсаалтад зуугаас дээш саяын орлого олсон хөлбөмбөгч Л.Месси, дуучин Эд Ширан нар дээгүүр бичигдсэн байна. Хамгийн өндөр цалинтай эдгээр 100 алдартан өнгөрсөн 12 сарын хугацаанд нийт 6.3 тэрбум ам.долларын орлого олжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)