Улсын арслан Р. Пүрэвдагва, улсын заан Н.Түвшинбаяр нар өвдөг шороодлоо

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа үргэлжилж байна. Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд аймгийн арслан Ц.Сандагдорж улсын арслан Р. Пүрэвдагваар дөрөв давлаа. Улсын арслан Р.Пүрэвдагва тулгар төрийнхөө тэгш ойн баяр наадамд барилдаж Монгол Улсын арслан цол хүртсэн билээ. Мөн улсын заан Н.Түвшинбаяр, аймгийн арслан Б.Бат-Амгаланд, улсын гарьд Ш.Жаргалсайхан аймгийн арслан П. Мөнхбатад өвдөг шороодов.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)