Гончигийн Чинзоригийн халтар даага түрүүллээ

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганууд барианд орж ирлээ. Дааганы уралдааны тэргүүн магнайд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын аймгийн алдарт уяач Гончигийн Чинзоригийн халтар даага давхилаа.  Аман хүзүүнд Архангай аймгийн Хотонт сумын уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хурдан халиун хурдаллаа. Гуравт, Дорнод аймгийн Халх гол сумын Сүхбаатарын Батмөнхийн халтар даага, дөрөвт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат Жаргалтулгын Эрдэнэбатын даага, айргийн тавд  Төв аймгийн Баян сумын харъяат  Даваагийн Баасансүрэнгийн даага хурдалсан бол зургаад Говь-Алтай аймгийн Шарга сумын Даваагийн Амарсанаагийн хүрэн даага давхисан юм. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)