Таван бөх улсын начин цолны болзол хангалаа

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд таван бөх улсын начин цолны болзол хангалаа. Тодруулбал, Хөвсгөл аймгийн арслан Ц.Сандагдорж, Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн арслан Н.Баярбаатар, мөн тус харьяат, аймгийн хурц арслан Б.Орхонбаяр, Увс аймгийн харьяат, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн арслан Б.Цэдэнсодном нар төрийн их наадамд тавж давж, Улсын начин цолны болзол хангалаа.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)