Улсын аварга Э.Оюунболдод "Ниссан Патрол Y62" автомашиныг гардуулан өглөө

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү бөх Улсын аварга Э.Оюунболдод өнөөдөр "Моннис Моторс" ХХК-иас түрүү бөхийн бай шагнал болох 239 сая төгрөгийн үнэ бүхий "Ниссан Патрол Y62" автомашиныг гардуулан өглөө. 

Автомашин гардуулан өгөх ёслолын ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, “Моннис моторс” ХХК-ны ерөнхий захирал П.Баяр болон Монгол Улсын шинэхэн аварга Э.Оюунболдын гэр бүлийнхэн оролцов. Автомашин гардуулах ёслолын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Үндэсний их баяр наадам маань өргөн дэлгэр сайхан болж байна. Нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс шинэ аваргадаа халуун баяр хүргэж, ажилд нь амжилт хүсье” гэлээ. Харин Монгол Улсын аварга Э.Оюунболд “Төрийн их баяр наадамдаа түрүүлж, Монгол Улсын аварга цолны эзэн болсондоо туйлын их баяртай байна. Ниссан моторс корпорацийн хамт олондоо нийт бөхчүүдийнхээ өмнөөс талархсанаа илэрхийлмээр байна. Цаашдаа олон бөхчүүд энэ шагналыг авах болтугай гэсэн ерөөл дэвшүүлье” хэмээв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Аса гэдэг махан толгой тэнэгтдэгээрээ тэнэгтсэн байна лээ. Тоёота машин өгөхгүй гээд шийдвэр гаргасан чинь голоо цохьлоо ч гэх шиг. Махан биед нь заяасан тахианы тархи нь үүнээс өөр юу ч сэтгэх вэ дээ.

    0 0 Хариу бичих
  2. Тэнэгуудэд машин егех хэрэггуй юм байна гэдгийг toyota арай гэж ойлгоод жаахан дэвшил гаргаад цом энэ тэр гэж байтал моннисын хелдуусууд баллаад хаячихваа гэж, ниссаны удирдлагууд нь мэдвэл ингэж тэнэгтсэнийг нь сайшаахгуй л байх даа

    0 0 Хариу бичих
    • За бүр яг миний бодож байсныг мэдсэн юм шиг энэ нөхөр бичиж. Бөх, шүлэг найраг, хөшөө дурсгал, нийтийн дуу, найр наадам шиг их юм монголд алга. Хөгжих тухай бодох завтай хүн алга.

      0 0
  3. Манайхан тэгэж байгаад сайхан ард түмэн шүү. TOYOTA CUP гардуулаад, NISSAN PATROL гардуулаад. ккк 2 компанийн удирдлагууд 1 хүнд 1 амжилтынх нь төлөө шагнал өгсөн гэдгийг дуулвал баярлахгүй л болов уу??? Зүй нь бол аль нэг нь л цомыг нь машинтай нь гардуулах нь зөв. Хэн нь илүү ач холбогдол өгч реклам хийх ёстой вэ? Одоо тэгээд хэн нь илүү мөнгө зарцуулсан вэ гэдгээр нь манайхан ном хаялцуулна. Өнөө л манайхны эхийн эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэг зан... Тэр дэлхийн хэмжээний 2 компанийн маркетингийн бодлого энэ тэр манайханд түй ч хамаагүй юм шиг. Тэдний брендээ үнэлэх үнэлэмжийг нь ядаж анхаармаар...

    0 0 Хариу бичих
    • бид юуч өгсөн авна

      0 0