Наадмын өдрүүдэд 40 хүүхэд мориноос унажээ

Нийслэлийн цагдаагийн газраас баяр наадмын өдрүүдийн хүүхэдтэй холбоотой мэдээллийг хүргэлээ. Баярын өдрүүдэд  нийт 2-12 насны 99 хүүхэд төөрснийг эцэг, эхчүүдэд хүлээлгэн өгсөн байна. Төөрсөн хүүхдүүдийг явуулын "Хүүхдийн түр хамгаалах байр"-нд хоол, ундаар үйлчилж, тайвшруулах, эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгөх, үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг, эхийн утасны дугаар бүхий бугуйвч тараах,иргэдэд хүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарах, усанд осолдсон үед анхан шатны тусламж хэрхэн үзүүлэх талаар зөвлөмж, мэдээллийг мөн хүргэжээ. Баяр наадмын 3 өдрийн байдлаар Хүй долоон худагт нийт 40 хүүхэд хурдан мориноос унаж, үүнээс шаардлагатай 3 хүүхдэд эмнэлэгийн тусламж үзүүлжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)