Энэ өдөр дэлхийн түүхэнд

Оны 196 дахь өдөр, шинэ он гартал 169 хоног үлдлээ.

Өнөөдөр түүхэнд

 

1410 – Тевтоны рыцариуд нөгөө төлөөс нь Польшийн вант улс ба Литовын аугаа вант улс хоёрын хоорондын  1409-1411 онуудын дайны түүхэнд “Грюнвальдын тулалдаан” гэж бичигдсэн шийдвэрлэх тулалдаан болжээ. Энэ тулалдааны явцад Польшийн ван Владислав II Ягеллогийн (Ягайло) удирдсан польш-литов-оросын дайчид Тевтоны одонгийн  гол хүчин болох аугаа  гэх Ульрих фон Юнгингены армийг бут ниргэжээ. Грюнвальдын тулалдаан нь Дорно зүгт чиглэгдсэн немецийн түрэмгийлэлд  үхлийн цохилт болсон байна.

1525 – Берлины оршин суучид сонин тохиолдолтой учрав. Тэдний захирагч Бранденбургийн курфюрст ордныхонтойгоо хамт маш ихээр яаран сандран ордноос Креузберг толгойн зүг явжээ. Хожим тодорхой болсноор ордны зурхайч яг энэ өдөр тэнд үер бууна гэж хэлсэн байжээ. Хотынхонд хэн ч  хэл хүргэн сануулсангүй. Гэтэл зурхайч  “залсан болж” таарав. Курфюрст толгойн орой дээр орой болтол суугаад дараа нь ордондоо эргэн очжээ.

1669 – Гуравдугаар сарын 11-нээс дэлбэрч эхэлсэн Сицилийн Этна  галт уул “унтрав”. Тэр үеэр 100 мянгаад хүн үрэгдсэн гэх яриа байдаг. Этна галт уул 600 мянган жилийн өмнө үүссэн ба өнөөдөр Сицилийн гол дурсгалт газруудын нэг  юм. Этна нь Европдоо хамгийн өндөр, дэлхийн хамгийн идэвхтэй галт уулуудын нэг ажээ.

1776 - "Ла Скала" театр нээгдлээ.

1777 – Орост анх удаагаа "фоксал" - "вокзал" гэсэн үг хэвлэгджээ. Эхлээд тэр нь “цэнгээний газар” гэсэн утгатай байлаа. "Санкт-Петербургийн мэдээ"  сонинд “Чулуут арлын шинэ галарейн фоксал" нээгдэнэ гэж мэдээлсэн байв. Хожим тэр үг нь төмөр замын станцуудын нэр болжээ.

1799 - Наполеоныг Египетэд довтлож байх үеэр франц саперууд тодруулбал, ахмад Пьер-Франсуа Бушар хүрмэн чулуун самбарыг  Аль-Рашид (Розетта) тосгоны хавиас олсон нь хүн төрлөхтний түүхэнд Розеттын чулуу гэсэн нэрээр оржээ. Тэр цагт эрдэмтэд эртний Египетийн зурган үсэг нь чимэг биш бичиг гэсэн ойлголтыг авсан байлаа. Бичгийг тайлахын тулд эртний Египет ба Грек хэлний зэрэгцээ орчуулга хэрэгтэй байсан юм. Розеттын чулуу тэр боломжийг Эрдэмтдэд өгчээ. Грекийн хэсэгт нь бичгийг ариун, эллиний ба уугуулын үсгээр сийлсэн (τοις τε ιεροις και εγχωριοις και ελλινικοις γραμμασιν) гэх үг байжээ. “Ариун үсэг” гэдэгт нь одоо бидний нэрлээд байгаа “зурган үсэг” хэлэгдсэн байв.  “Эртний Египетээс шинжлэх ухаан ба урлагийн эхлэлийг авсан Европ түүнд цагаан толгойн үсгэн хэл гэх бас нэг дээд өгөөжөөр нь талархах хэрэгтэй”

1801 онд францчууд ялагдсаны дараа тэр чулуун самбар ба бусад үнэт эд зүйлсийг англичууд өөрийн болгон авчээ.

1812 – Наполеоныг ялсны баярын ёслолын буудлагыг Петропавловын цайзад их буучид хийжээ.

1819 – Дэлхийг тойрох Антарктикийн экспедицийн дарга II зэргийн ахмад  Фаддей Фаддеевич Беллинсгаузены командын "Восток" шлюп-хөлөг мөн дэслэгч Михаил Петрович Лазаревын командын  шлюп "Мирный"  хоёр Кронштадтаас замдаа гарчээ. Энэ экспедицийн үр дүнд Антарктид тивийг нээсэн ба хөлөг онгоцнууд 1821 оны долоодугаар сарын 24-нд Кронштадтад эсэн мэнд эргэн иржээ.

1822 – Нижегородын яармаг шинэ баригдсэн байрандаа нээгдлээ. Нижегородыын (Доод хотын)  яармагийн түүх нь Макарьевыг хийдийн ханын дэргэд 1641 оноос албан ёсоор явагдах болсон XVII зуунаас эхэлдэг. 1817 онд байнгын яармагийн газар сонгон  барилга барих  ажлыгОросын том том ажлжждад чадварлаг инженер гэдгээ харуулсан А.А. Бетанкурт даалгажээ. Доод Новгородод 18 мянган хүн амьдарч байх үеэр  яармагт 150  мянгаас цөөнгүй хүн очдог байлаа. Яармагийн ассамблейн хамгийн гоё байгууламж нь өнөөг хүртэл хадгалагдсан Спасскийн сүм болсон байна. Яармаг барих үеэр анх удаагаа ариун цэвэр-техникийн байр, газар доорх сувагт муу усны сүлжээг барьжээ. 1840 он гэхэд яармагт жилдээ 15 мянган наймаачид тэдний тоонд Европ, америкийн 500, Дундад Азийн 220 наймаачид тус тус ирдэг болсон байлаа.

1865 - "Северная почта" сонин Петербургийн гудамжинд тамхи татахыг хориглосон тухай мэдээлэв. XIX зууны эхээр л хориг цуцлагджээ.

1902 – Австрид болсон өндөр газрын автын уралдаанд "Рено" автомобилиуд анх удаагаа бүрэн хэмжээний ялалт байгуулав.

1927 – Вена хотын  төвд  зэвсэглэсэн  жагсагчид Хууль зүйн ордныг шатааж, цагдаагийн газрыг эзэлсний дараа цагдаа ба цэргийнхэн  тэднийг буудан дарж авчээ. Ажилчдын жагсаалыг буудсан нацист залуу шүүх зөвтгөсөн нь уг хөдөлгөөнийг өдөөсөн байв. Энэ үеэр наяад хүн алагдаж олон зуун хүн шархаджээ. Зөвлөлтөд энэ эсэргүүцлийг бараг л дэлхийн хувьсгалын эхлэл гэж үзсэн  юм.

1928 – Ленин Разливт  гэсэн өвсөн овоохойн музейн цоцолборыг  нээжээ. Мөрдөн байцаалтаас зугтсан Ленин 1917 онд нуугдаж байсан  үйл явдалд зориулсан цогцолборыг уран барилгач А.И. Гегелло бүтээсэн байв.

1933 – Дэлхийг ганцаараа онгоцоор тойрох нислэг эхлэв. Энэ өдөр Нью-Йоркийн Флойд Беннет Филд  нисэх буудлаас "Локхид Вега" компанийн онгоцыг жолоодон америк нисэгч  35 настай  Вайли Хардеманн Пост агаарт хөөрчээ.Тэр дэлхийг тойроод энэ буудалдаа эргэн буух  зорилготой байлаа. Арав хоногийн дараа тэр тэндээ газарджээ. Нислэгийн явцад Вайли 10 удаа замдаа бууж шатахуунаар цэнэглэн 25099 км замыг  тэр 115 цаг, 36 минутад туулжээ. Дундаж хурд нь 162 км. цаг байв.  Өнөөдөр бол түүнийг дэлхийг тойрсон  нислэг гэхгүй. Нислэг хэтэрхий  өндөр уртрагаар явагдсан. Олон улсыэн нисэхийн холбоо наад зах нь  36 788 км замыг дэлхийг тойрсон аян гэдэг юм.

1937 - "Москва-Волга" гэсэн суваг албан ёсоор нээгдэн ашиглалтад оржээ. 1947 оноос сувгийг Москвагийн нэрэмжит болгосон байна. Үүгээр хоёрдугаар таван жилийн нүсэр бүтээн байгуулалт дуусан ба суваг нь Москва голыг Ижил мөрөнтэй холбожээ. Сувгийг 1933 оноос 1937 оны хооронд босгож дууссан ба урт нь 128  км, өргөн нь 85, гүн нь 5,5 метр юм. Сувагт гидротехникийн 240 байгууламж ордог.

1937 – Веймар хотын ойролцоо Бухенвальдын бөөнөөр хорих лагерь нээгдлээ. Анхны хоригдлууд нь тэнд 1933 онд гарч иржээ Найман жилийн дотор 250 мянган хүн тэнд хоригдсоны 56 мянга гаруй нь  алагдсан байлаа. Бухенвальдын хаалга дээр "Jedem das Seine" ("хүн бүр өөрийн заяатай") гэж бичсэн байв. Лагерийг Америкийн арми 1945 оны дөрөвдүгээр сард чөлөөлжээ.

1939 - Клара Адамс дэлхийг тойрсон нислэг хийсэн анхны эмэгтэй боллоо.

1940 – Иллинойс мужид 1918 онд төрсөн Роберт Першинг Уодлоу гэдэг дэлхийн хамгийн өндөр хүн нас баржээ. 1940 оны зургаадугаар сарын 27 –нд түүний өндрийг хэмжихэд өндөр нь 2,72 м ба гарын дэлгэлт нь 2,88 м, жин нь 222,7 кг байжээ.

1946 – Зөвлөлтийн армид пуужингийн анхны анги  бий болжээ.

1953 – Калинины нэрэмжит заводын ОКБ-1 (пуужингийн "хайрцаг" НИИ-88) гэх зохион бүтээх товчооны коммунистуудын  хуралдаан дээр  Сергей Павлович Королевыг намын гишүүн болгожээ. Манай орны Коммунист нийгмийн байгуулалтад идэвхтэй гишүүдийн эгнээнд байхыг хүсч байна гэж тэр өрөгдөлдөө бичсэн байв. “Өмнө нь ямар хэргээр шийтгэгдсэн бэ?” гэсэн асуултад хэсэг зуур чимээгүй зогсоод “Надад энэ асуудал хариулахгүй байхыг зөвшөөрсөн” гэж хариулсан байв. Учир нь түүний ялыг хэрэгсэхгүй болгон чөлөөлсөн гэхдээ цагаатгаагүй байлаа.

1961 – Москвад америкийн хөнгөн атлетикчдын бага анх удаагаа иржээ.

1970 – Горькийн автозаводын дамжлагаас "Волга" - ГАЗ-24С  машины шинэ загвар гарлаа.

1988 – Зөвлөлтийн телевизээр анх удаагаа ЗХУ-ын Сайд нарын зөвлөлийн тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралдаанаас сурвалжлага дамжуулжээ.

1998 - Сотби дуудлага худалдаагаар Черчиллийн бүрх малгай 25 300 фунтаар зардсан нь малгайн хувьд хамгийн өндөр үнэ байжээ.

1999 - Францын Дамир Левасич  81 цаг 10 минутын дотор 322 удаа шатар тоглон дэлхийн дээд амжилт тогтоолоо.

2006 - Санкт-Петербургт “Их наймын” саммит Константиновын ордонд нээгдлээ.

2014 – Москвагийн метронд аймгийн эмгэнэл осол гарлаа. "Парк Победы" ба "Славянский бульвар" станцуудын хооронд  галт тэргийг огцом зогсоосны улмаас гурван вагон замаасаа гарч хонгилийн бетонон ханыг мөргөжээ. Ослын улмаас 21 хүн амиа алдсан ба дараа нь тэр тоонд өөр гурван хүн нэмэгдсэн байв. Нийтдээ 217 хүн тэдний тэн хагас нь хүндээр бэртжээ. Замын шилжүүлэлтийн механизмын ашиглалтыг буруу хийснээс осол гарсан  гэх гол дүгнэлтийг мөрдөн байцаалт хийсэн байлаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)