"Цэцэг" төвийн урд уулзварыг маргаашнас хаана

"Цэцэг" төвийн урд уулзварыг маргаашнаас хаахаар болжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн  I хороо, "Цэцэг" төвийн уулзварын авто замын хөдөлгөөнийг  энэ сарын 16-18-ны өдрийн хооронд хааж,  Хууль зүйн яамны захиалгаар “Хурд Групп” ХХК нь дулааны  шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ. 

Иймд  хөдөлгөөний эрчим ихтэй уулзварт ажил гүйцэтгэх хугацаанд  бусад замыг сонгон, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг Авто замын газраас анхааруулсан юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. urd ni hezee soliiod dahij hiij bgaa ajil ve?iim amarhan muuddag yum uu

    0 0 Хариу бичих