Универсиад наадам өндөрлөлөө

Энэ сарын 3-14-нд Италийн Наполи хотноо болсон дэлхийн оюутны спортын зуны 30 дугаар универсиад наадам өндөрлөлөө. Наадмын хаалтын арга хэмжээ өчигдөр Сан Паоло цэнгэлдэх хүрээлэнд тухайннутгийн цагаар 21.00 цагт  болж 118 орны төлөөлөгч оролцжээ. Хаалтын арга хэмжээг 40000 хнү сонирхсон байна. Наадамд нийлбэр дүнгээр Японы баг түрүүлэн ОХУ, БНХАУ-ын баг эхний байранд орсон байна. Универсиадын  2021 оны туг Ченду хотноо шилжжээ.  Дэлхийн оюутны спортын зуны 30 дугаар универсиад наадамд Монголын тамирчид 21 дэх удаагаа оролцож байгаа. Монголоос байт харваа, буудлага, жүдо, таеквондо, теннис, усан спорт, ширээний теннисний долоон төрөлд, 33 тамирчин, 13 дасгалжуулагч албаны 46 бүрэлдэхүүнтэй баг мордсон юм. Тус наадмаас Монгол Улс түүхэндээ анх удаагаа таеквондогийн төрлөөс медаль хүртсэн юм. Тодруулбал, Үндэсний шигшээ багийн тамирчин М.Түмэнбаяр 58 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн. Тэрээр Эстон, Франц, Азербайжан, Италийн тамирчдыг дараалан хожиж, аваргын төлөө Ираны тамирчинд хожигдсон юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хөөрхий манай монгол ч болоогүй байна. Их цээжээ хоосон дэлдээд монгол гэж хашгираад байвал нэг ийм л үр дүн харагдана

    0 0 Хариу бичих