Хоёр зүсэм пиццанд эмэгтэйчүүдийн өдөрт хэрэглэх ханасан өөх тосны тал нь агуулагддаг

“Хүсэл нь турах. Хобби нь идэх” гэдэг хошигнол байдаг. Эмэгтэйчүүдэд зориулсан хошигнол хэдий ч таргалалт нь дэлхий нийтийн асуудал болоод байгаа. Шинжлэх ухаанаар тайлбарлавал таргалалт нь өөх тостой хүнс хэрэглэсэнтэй холбоотой. Сүүлийн үед хүн төрөлхтний амьдралын хэв маягаас шалтгаалан хоололт нь мөн өөрчлөгдөж буй. Төвлөрлөөс үүдэлтэй хүн төрөлхтөн завгүй амьдралын хэв маягт шилжсэн. Ингэснээр  түргэн хоолны хэрэглээ нэмэгдсэн. Мөн хөдөлгөөн нь багассан. Үүнээс улбаалан өмнө дурдсанчлан таргалалт хүн төрөлхтний асуудал болсон юм. Ханасан өөх тосийг хязгаарлаж, хориглох нь Их Британи төдийгүй олон орны төрийн бодлогод байсан. Гэвч хүн төрөлхтөн түүнийг үл тоомсорлон өөх тос, мах махан бүтээгдэхүүнийг хүнсэндээ чухалчилсаар ирсэн. Тухайлбал, Их Британид өдөрт хэрэглэх ханасан өөх тосны хэрэглээ эмэгтэй хүнийх 20 грамм, эрэгтэй хүнийх 30 грамм гэж заасан байх жишээтэй. Тэгвэл бидний өдөр тутамдаа хэрэглэдэг, түүнчлэн хамгийн дурлан иддэг бүтээгдэхүүнүүд санаанд оромгүй их ханасан өөх тос агуулдаг гэжээ. Өөрөөр хэлбэл, хоёр зүсэм пицца идэхэд 10 грамм ханасан өөх тос байдаг байна. Энэ нь өмнө дурдсан хэмжээгээр бол эмэгтэйчүүдийн нэг өдөр хэрэглэх өөх тосны тал хувь нь, харин эрчүүдийн нэг өдөр хэрэглэх өөх тосны гуравны нэг нь аж. Тэгвэл гурван зүсэм буюу 85 грамм гахайн маханд 30 грамм ханасан өөх тос байдаг байна. Үүнийг мөн өмнө дурдсан байх ёстой хэмжээтэй харьцуулбал, эрчүүдийн нэг өдрийн авах ёстой хэмжээ юм. Харин эмэгйэчүүдийнхээс даруй 10 граммаар давсан байна. Тэгвэл нэг амны халбага цөцгийн тосонд долоон грамм ханасан өөх тос байдаг. Мэдээж үүнийг гурил, элсэн чихэртэй хамт хэрэглэвэл тун “аюултай” юм байна.

Тэгвэл ямар хүнсийг хэрхэн хэрэглэвэл зохистой талаарх мэдээллийг хүргэе.

Олон нэр төрлийн хүнс, хоол хэрэглэх

Хоногт 3 ба түүнээс олон нэгж хүнсний ногоо, 2-оос доошгүй нэгж жимсийг тогтмол хэрэглэх

Сүү, цагаан идээг өдөр бүр тогтмол хэрэглэх

Өөх тосыг тохируулан, амьтны гаралтай өөх аль болох бага хэрэглэх

Сахар,чихэр,иоджуулсан давсыг тохируулан хэрэглэх

Архи, согтууруулах ундааг хязгаартай хэрэглэх

Хүнс, хоолоо зөв сонгон, бие махбодийн онцлогтоо тохируулан хэрэглэх нь зүйтэй юм.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)