Төв цэнгэлдэх орчмын барилгууд шалгалтад унажээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчмын барилга угсралтын аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтын үеэр Цэнгэлдэх хотхоны барилгын ажил гүйцэтгэж буй “Цэнгэлдэх ОСНАК” ХХК, “Оч ололт” ХХК-уудад Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу торгуулийн арга хэмжээ тооцжээ. 

Мөн удирдамжийн хүрээнд Төв цэнгэлдэхийн хойно байрлах “Мон-Аса” ХХК-ны захиалгаар баригдаж буй 21 давхар оффис үйлчилгээний барилга барьж буй “Баян-Ажнай” ХХК, Цэнгэлдэх хотхоны 10 дугаар блок барилгын захиалагч “Мөнхсан” ХХК-уудад Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)