Дэлхийн хүн ам 2050 онд 10 тэрбумд хүрнэ

Дэлхийн хүн амын өсөлт үргэлжилсээр, 2050 онд 10 тэрбумд хүрэх төлөвтэй байгааг Дэлхийн банк дурджээ. Уг нийтлэлд бичсэнээр сүүлийн хагас зуунд дэлхийн хүн ам асар хурдацтай өссөн. Тодруулбал, 1960 онд дэлхийн хүн ам гурван тэрбум байсан бол 1978 онд таван тэрбумд хүрсэн. Тэгвэл 2018 оны байдлаар дэлхий дээр 7.6 тэрбум хүн амьдарч байгаа. Гэхдээ дэлхийн хүн амын энэ өсөлт нь бүс нутаг бүрт харилцан адилгүй байсан. Өөрөөр хэлбэл, Сахар орчмын Африкт хүн амын өсөлт хамгийн эрчимтэй байжээ. 1960 онд тухайн бүс нутгийн хүн ам 227 сая байсан бол өнгөрсөн онд тэрбумд хүрч тав дахин нэмэгдсэн.

Хүн амын өсөлт их байсан дараагийн бүс нутаг бол Ойрхи Дорнод болон Өмнөд Африк бөгөөд хүн ам нь 105 саяас 449 сая хүрч дөрөв дахин нэмэгджээ. Энэ төлвөөс харвал дэлхийн хүн ам 2050 он гэхэд 10 тэрбумд хүрэхээр байгаа. Ингэхдээ бусад бүс нутгийн өсөлт удаан байх хэдий ч Сахар орчмын Африкийн хүн амын өсөлт 1960 оныхоосоо буюу 227 саяаасаа 10 дахин өсөж 2.2 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Ингэснээр дэлхийн хүн амд эзлэх Сахар орчмын Африкчуудын хувь нэмэгдэх юм. 1960 онд дэлхийн хүн амын долоон хувийг тэд эзэлж байсан бол 2018 онд 14 хувь болсон. Харин 2050 онд энэ тоо 23 хувьд хүрнэ. Өөрөөр хэлбэл, дэлхийн хүн амын дөрвөн хүн тутмын нэг нь Сахар орчмын Африкчууд болох юм. 1960 онд дэлхийн хүн амын гуравны нэгийг тэд эзэлж байсан юм. Энэ бүс нутагт хүн амын өсөлт их байгаа нь төрөлт ихтэй холбоотой. Өнөөдөр дэлхий дээр нэг эмэгтэйд гурван хүүхэд ногдож байхад, тэнд нэг эмэгтэйд 4.8 хүүхэд ногддог. Энэхүү төрөлт нь ойрын 10 жилд ч харьцангуй өндөр хэвээр хадгалагдах төлөвтэй байгаа юм.

Мэдээж үүнд төрөлт, нас баралтын харьцаа чухал. Бусад бүс нутагт нас баралт, төрөлтийн аль аль нь буурч байхад, энэ бүс нутагт төрөлт нас баралт хоёулаа их байдаг аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. тураалд орж үхээд бгаа харууд өсөөд хөгжил хүнээр тэргүүлдэг шар ууд хорогдоод итгэхэд бэрх юм .байгаль зохицуулж болох оо.

    0 0 Хариу бичих
  2. Дэлхийн дайн хийх цаг ч ойртоод л байгаа юм байна. Зүй зохистой бүхэн ямар нэг байдлаар зохицуулагддаг байгалийн хуультай. Хятад, Энэтхэг хоёр гэхэд л хүн гэж хэлэхэд хэцүү хэдэн зуун сая дэмий хүмүүстэй. Энэ хоёр улс хэзээнээс бие биедээ дайсагналцдаг ба андуураад ч болсон бие биен рүүгээ, аль болох их хүн төвлөрсөн цэгүүд рүү хэд хэдэн цөмийн бөмбөг харвачихдаггүй юм байхдаа. За тэр, арьс нь хүртэл хар өнгөтэй, сармагчингаасаа нэг их дээргүй үй олон шоргоолж шиг Африк тивийг эргэн тойрны далайгаар нь нэг булхуулж живүүлээд 5 минутын дотор гаргаад ирэх юмсан. Тэр цагт дэлхийн хүн амын тоо даруй 2 хүртэл тэрбум руу багасч нэг санаа амрах юм.

    0 0 Хариу бичих