Нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав таалал төгсжээ

Монголын хөгжмийн урлагийн сан хөмрөгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар, "Чингис хаан" одонт, төрийн шагналт, нэрт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав таалал төгсжээ. 

Тэрбээр, Үндэсний их баяр наадмаар буюу энэ сарын 9-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хөдөлмөрийн баатар цол хүртсэн юм.Энэ үеэр сэтгэгдлээ хуваалцахдаа “Урлагт хоёргүй сэтгэлээр 50 жил зүтгэсний минь гавьяаг үнэллээ. Гэхдээ энэ зөвхөн миний шагнал биш. Миний хамтран ажилласан, дуучид, уран бүтээлчдийн минь шагнал. Тэгээд дээрээс нь Монголын минь ард түмний хийж бүтээсэн тэр их урлагийг түшиж, гол болгож явсаны минь ач буян юм. Миний уран бүтээлийг үргэлж үнэлж байдаг ард түмэндээ үнэхээр их баярлалаа. Сайхан өдөр байна. Цаашдаа Монголынхоо хөгжмийн урлагийг өндөрт  өргөж яваарай гэж залуучууддаа захъя” гэсэн юм.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, "Чингис хаан" одонт, төрийн шагналт Бямбасүрэнгийн Шарав нь "Чингис хаан" дуурь, “Зуурдын орон" балет, "Ононд хатаагдсан илд" дуулалт жүжиг, 1, 2 дугаар симфони, “Замбуу тивийн наран" магтуу, "Эх орон" зэрэг 30 гаруй романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, "Сэрсэн тал" үндэсний найрал хөгжмийн удиртгал, "Ард Аюуш", "Байлдааны даалгавар", “Илүү сартай зун" зэрэг олон киноны хөгжим бичжээ. Дан хөгжмийн 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс туурвисан. 20 орчим уран сайхны кинонд хөгжмийн найруулагч, зохиолчоор ажилласан юм. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. Ум ма ни бад мэ хум, Монголдоо эргэж төрөөрэй.Ум сайн амгалан болтугай.

    0 0 Хариу бичих
  2. Ямар ч төмөр зүүж өглөө гээд үхлийг аргална гэж үгүй. Ядарсан үед нь янзы нь үзэж байгаа юм шиг. Одон медалийн дон шүглэсэн төр засаг, ард түмэн болиосой. Бүгд СТА, бүгд гавьяат, бүгд зээлтэй

    6 0 Хариу бичих
    • Бүгд СТАнууд, бүгд гавьяатууд гэдэг бол худлаа л даа. Харин, айл болгонд шахуу нэг Алтан гадас одон байгаа. Чулуу аваад шидэхэд заавал нэг Приус оногдох гээд байдаг гэдэгтэй адил, автобусанд ороод асуувал Алтангадастай хүн лавтай 5-6 тааралдана даа.

      0 0
  3. Gun emgenel ilerxiili unexer xaramsaltai bna. Xoolooni xort xawdra awxyylsan sayxan .

    2 0 Хариу бичих
  4. Ямар залуугаараа явчихваа. Хүнд өвчтэй байсан юм болов уу. Энэ их утга учиргүй шагнал, гялгар төмөр өгдгийн нэг гай энэ. Зүгээр байсан хүн бараг уржигдар ирж Хөдөлмөрийн Баатар цолоо аваад тэгээд тэрийгээ тэмдэглэж байна гэж маш их дарамтад ороод л бүр цаашаа явчихсан байх. Тодорхой статистик байдаггүй ч гэсэн одон угааж байна, угаалцаж байна гэж маш олон хүн харваж нас бардгийг манайхан бүгд мэдэх байх. Найр болгоны дараа ямар нэг хүний архи нь хэтрээд ч юмуу, сэтгэл нь хэт хөдлөөд ч юмуу нас барсан байдаг. Манайхан тэгээд баярлаж чадахгүй юм дөө.

    5 7 Хариу бичих
    • Heden jiliiin omnooos havdartai bolood ongorloo

      0 0
    • Ugiiin heden omnoos havdartai bolood emchluuulseer naidvartai bolson bolhooor ongorohoosni omno amjij bayrluulahiig hicheesen

      1 0
    • Peesh tiim gej uu. Hetsuu yum be. Arhi geechiig yaya daa

      0 0
    • Peesh tiim gej uu. Hetsuu yum be. Arhi geechiig yaya daa

      0 0