Улаанбаатарт 28-30 градус дулаан байна

Улаанбаатарт үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 28-30 градус дулаан байна.

Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун хойноос, зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 15-20 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)