Энэ өдөр дэлхийн түүхэнд

Оны 197 дахь өдөр, шинэ он гартал 168 хоног үлдлээ.

Өнөөдөр түүхэнд

1695 – Азовын дэргэд  "бөмбөгдөгч" I Петр анх удаагаа жинхэнэ тулалдаанд оролцжээ. Тэр хэрмээс 400 метрын зайд байрлуулсан 8 мортир гэх их бууны батарейг удирджээ.

1748 - Матери хадгалагдах тухай Бүх нийтийн байгалийн хуулиа  Михайло Ломоносов анх удаагаа томьёолсон байна. Нэвтэрхий толь бүтээгч, эрдэмтэн Михайло Васильевич Ломоносов тухайн үедээ физикч, одон орон судлаач, түүхч, хэл судлаач бөгөөд суут химич байлаа. “Тусгайлан авсан биетүүдээс шинэ нь төрнө” гэдгийг үзүүлдэг энэ шинжлэх ухаан нь материйн дотоод бүтцийг танин мэдэхэд хөтөлсөн юм.

1867 – Цэцэрлагч байсан Жозеф Монье гэдэг хүн өндөр байшингуудыг босгох гол материал болсон арматуртай бетоны патентыг авчээ.

1877 – Бүх Английн крокетын ба лаун-теннисний клуб агаарын теннисний аваргын анхны тэмцээнийг зохион байгуулжээ.Тэмцээнд нэг гиней төлсөн 22 тамирчин оролцожанхны аварга Спенсер Гор 12 гиней ба “Филд” спортын сэтгүүлийн мөнгөн цомыг авчээ.

1880 – Английн томоохонд орох төмөр замын компани Ла маншийн хоолой доогуур тавих хонгилын туршилтын ухалтыг Дуврын зүгээс эхэлсэн байна.

1910 – Ах Райтын аэропланы гэрэл зургийн дагуу босгосон Австралийн анхны аэропланаар Жон Р.Двиган гэдэг хүн агаарт хөөрч зөвхөн 8,5 метрийн зайд нислээ.

1927 - "Ливерпуль"-"Шеффилд Юнайтед" хоёр багийн тоглолтыг анх удаагаа радиогоор дамжуулжээ.

1932 – Донецк мужийн нийслэл нь Артёмовскаас (одоо Бахмут) Сталино (одоо Донецк) хотод шилжжээ.

1935 – Америкийн Оклахома-Сити хотын ажил хэрэгч төвд авто зогсоолын төлбөрын тооцоологчийн Карл Мейги гэгч бүтээн ашиглаж эхэлжээ.

1944 – Фашистуудаас чөлөөлөгдсөн Минск хотод  Партизаны парад болон түүнд 30 мянган партизанууд, хотын 50 мянган оршин суугчид цугларчээ.

1950 – Бразилид болсон дэлхийн хөлбөмбөгийн аваргын тэмцээний их шөвөгт "Маракана"  цэнгэлдэхийн 199 854 үзэгчдийн өмнө Урагвайн шигшээ Бразилийн багийг 2:1 харьцаатайгаар хожин  тус оронд “гашуудал” авчрав.  300 орчим  хөгжөөн дэмжигчид амиа егүүтгэсэн байв. Харин Урагвайн засгийн газар энэ өдрийг үндэсний баяраар зарлаж баййв.

1962 - Америкийн American Telephone and Telegraph компани Америк Европын хооронд Telsrar  гэдэг холбооны хиймэл дагуулаар дамжуулан телевизийн анхны өнгөт нэвтрүүлэгийг дамжуулах туршилт хийлээ.

1962 – Карибын тэнгэст далайн шуургын үер Тур Хейердалын “Ра” завийн экспедицийг аварчээ.

2002 - 160 000 ширхэг дарсны үйсэн бөглөөгөөр хийсэн завь Португалийн Дору голоор 265 километрын замыг туулан 17 хоног хөвжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)