Ерөнхийлөгч УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох санал орууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд оруулах саналаа хүргүүлжээ. Тэрбээр УИХ-ын 76 гишүүний тоог 108 болгох, УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байгааг таван жил болгох саналтай байгаа юм байна.

Ингэхдээ УИХ-ын 108 гишүүний 54-ийг мажоритар системээр улсаараа нэг тойрог болгон сонгох, үлдсэн 54-ийг нь пропорцианаль буюу намын жагсаалт бүхий хувь тэнцүүлсэн хувилбараар сонгох санал өгсөн байна. Хуулиар 801-ээс доошгүй хүн нэгдэж нам байгуулдаг босгыг өндөрсгөж, доод босго нь 10 мянган хүн байх, мөн улс төрийн намуудыг үл хөдлөх хөрөнгөтэй байхыг Үндсэн хуулиар хориглох санал гаргажээ. Ерөнхийлөгчийн саналыг Үндсэн хуулийн өөрчлөлт болгож баталвал түүнийг дагаж мөрдсөн өдрөөс эхлэн МАН-ын Тусгаар тогтнолын ордон, АН-ын баригдах гэж буй Ардчиллын ордон зэрэг намуудын байр төрийн өмчид шилжих аж.

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн алба, газар, газрын хэвлийн баялаг, баялгийн тэгш хуваарилалт зэрэг сэдвээр тус бүрд нь тодорхой саналууд хүргүүлжээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд хүргүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг эхлээд эрх баригч намын бүлэг болон УИХ дахь байнгын хороод хэлэлцэх юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. 5 болгож 5 жилийн төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй байх гэхдээ сайн дүгнэх шаардлагатай байвал зүгээр байх

    0 0 Хариу бичих
  2. Дээд доод 2 танхимтай болгооч

    0 0 Хариу бичих
  3. Bolij uzeech .. 76 n hunee harin bagasgaj tuslaach eh oronoo bodooch yduu irgedee bodooch ..uursduu l bayjih darga boloh buh arga zamaa haih yum .. humuus chine uneher hetsuu amidarch bn hudlaa popuud yumaa hurdan zail

    0 0 Хариу бичих
    • Цөөн байх тусам хуйвалдаан, тохиролцоо хийгдэх нь их.

      0 0