Баярын өдрүүдэд зургаан ой хээрийн түймэр бүртгэгджээ

ОБЕГ-аас баяр, амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан тухай болон үер, усны осол, ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Баярын өдрүүдэд усанд 15 хүн амиа алджээ. Үүний 12 нь том хүн, гурав нь бага насны хүүхэд байжээ. Усанд нас барсан шалтгаан нь согтуу үедээ гол руу орох, бага насны хүүхдээ анхааралгүй орхих зэргээс болжээ.

Мөн баярын өдрүүдэд Сэлэнгэд зургаан удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн байна. Түймэрт 101 онцгой байдлын албан хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа юм байна Зарим газруудад бороо элбэг байгаа хэдий ч тус аймагт хуурайшилт их байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)