БНХАУ-ын ДНБ 27 жилийн хамгийн доод үзүүлэлтдээ хүрлээ

БНХАУ хагас жилийн тайлангаа танилцуулаад буй. Уг тайланд дурдсанаар тус улсын ДНБ 6.2 хувьд хүрч буурсан нь сүүлийн 27 жилийн хамгийн доод үзүүлэлт аж.

Гэсэн хэдий ч БНХАУ-ын аж үйлдвэрлэл, худалдааны салбар өсөлттэй байгааг дурджээ. Тодруулбал, жижиглэн худалдааны салбар 9.8, аж үйлдвэрлэлийн 6.3 хувиар өссөн байна. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн салбарын шинэ хөрөнгө оруулалт 5.8, дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалт (гол нь хурдны төмөр зам) 4.1 хувиар өссөн аж. Харин экспорт импортын хувь нь буурчээ.

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч байгаа. Цаашид ч саарах төлвийг Дэлхийн банк танилцуулсан. Шалтгааныг БНХАУ-ын худалдааны маргаантай холбон тайлбарлаж байгаа.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Hujaanuud. Tednii ediin zasgiin saaralt manaid ashiggvi. Togtwortoi baij gemeen manaid ashigtai

    0 0 Хариу бичих