Тагнуулч 007-ийн шинэ кинонд өнгөт арьст эмэгтэй тоглоно

Супер тагнуулч Жеймс Бондын адал явдлын тухай өгүүлдэг алдарт бүтээл 25 дахь киногоо гаргах гэж байна.Үүнтэй зэрэгцээд тагнуулч 007-ийн дүрд хэн тоглох вэ гэсэн таамаг хөвөрч байсан юм. Тэгвэл шинэ киноны гол дүрд британи жүжигчин Лашана Линч тоглож байгаа ажээ. Өөрөөр хэлбэл тагнуулч Жеймс Бондыг Ямайкын аралд амарч байх зуур Линчийн бүтээх дүр үүргийг нь орлон гүйцэтгэх юм.Харин Бондын дүрийг 2006 оноос хойш бүтээж байгаа Даниел Грейгт ахин нэг удаа тусгай албанд зүтгэх хувь тохиожээ.

Шинэ киноны зураг авалт энэ өдрүүдэд Итали, Их Британид явагдаж байна. Харин дэлгэцнээ 2020 оны хоёрдугаар сарын 13-нд гарах юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)